"БАГШ-2024" СПОРТ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Өнөөдөр биеийн тамир, спортын 100 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дах өдрийг угтан зохион байгуулж буй "Багш-2024" тэмцээний нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Одончимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн тэмцээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 26 сургуулийн 51 багийн 400 гаруй багш волейбол, ажлын байрны дасгал, сагсан бөмбөг гэсэн 3 төрөлд ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Мөн нээлтийн үеэр олон жил бүр бүтээлтэй ажилласан биеийн тамирын багш нар биеийн тамир спортын 100 жилийн ойн медалиар шагнууллаа. Нийт багш нартаа спортын өндөр амжилт хүсье!