Сүхбаатар дүүргийн  Эрүүл мэндийн төвийн үүсэл, хөгжил:
          Тус Эрүүл мэндийн төв нь 1970 онд “Хүүхдийн 2-р эмнэлэг” нэртэйгээр үүсгэн  байгуулагдсан. Одоог хүртэл байгууллагын бүтэц, нэршилд орсон өөрчлөлтүүд:
1985 онд Хүүхдийн нэгдсэн эмнэлэг
1991 онд “Сүхбаатар” Эрүүл мэндийн зөвлөх төв
1997 онд ”Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдэл
2001 онд Салбар амбулатори №1-ийг ЭМН-ийн бүтцэд шилжүүлсэн
2004 онд Нэгдсэн эмнэлэг менежментийн хувьчлалд шилжиж амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон
2008 онд Салбар амбулатори №2-ийг нээн ажиллуулсан
09.01-ээс Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв
2015 онд Сувиллын цогцолборыг нээн ажиллуулсан
Алсын хараа:
          Бидний үйлчилгээ - Таны сэтгэл ханамжийн баталгаа”
Эрхэм зорилго:
          “Ёс зүйг эрхэмлэсэн ур чадвартай эмч, эмнэлгийн ажилтан ухааны дэвшилтэт технологи, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, сувилгааг үзүүлэх”
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн одоогийн бүтэц, зохион байгуулалт:
          Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь 7 алба, зөвлөх поликлиник, салбар амбулатори №1, №2, Сувиллын газар гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Зөвлөх поликлиник нь 6 клиник, тасагтай үйл ажиллагаа явуулж байна.  
Сүхбаатар дүүргийн 20 хороонд 16 Өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нэг ӨЭМТ дунджаар 7167 /хамгийн бага 4019, хамгийн их 12274/ иргэнд үйлчилж байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн чадавхи:
          Эрүүл мэндийн төвийн батлагдсан орон тоо 256 бөгөөд, одоогоор 214 ажилтан ажиллаж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0,9 бөгөөд эмч, эмнэлгийн ажилтны 18 хувь нь клиникийн профессор, 20 хувь нь тэргүүлэх, 24 хувь нь ахлах зэрэгтэй, 10 хувь нь анагаах ухааны доктор, магистр зэрэгтэй байна.

Нэр

Албан тушаал

Утасны дугаар 

1

П.Бат-Ирээдүй

Дарга

99110152

2

Х.Саранчимэг

Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга

91113298

3

Б.Гэрэлт-Од

Бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга

99991562

4

Б.Батнасан

Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга88117525 

88117525 

5 Т.Майцэцэг Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга 88116057
6 А.Амарцэнгэл Сувилахуйн албаны дарга 80070585
7 Г.Золжаргал Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанарын аюулгүй байдлын албаны дарга 99127319

8

 Т.Золзаяа

Поликлиникийн эрхлэгч

88094202

Тусламж үйлчилгээний төрөл:
          Тус эрүүл мэндийн төв нь тусламж үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг жил тутам нэмэгдүүлж, 2023 оны байдлаар дүүргийн хүн амд 21 үндсэн мэргэшил, 18 төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 
Өрхийн эрүүл мэндийн төвүүд:
          Эрүүл мэндийн сайдын 2017 оны Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний багц батлах тухай А/129 дүгээр тушаал, 2021 оны ӨЭМТ-ийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай  А/212 дугаар тушаал, ӨЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5292:2017 стандартын дагуу 1-20 дугаар хорооны 16 ӨЭМТ-д дарга 16, их эмч 72, сувилагч 73, нийгмийн ажилтан 18, нягтлан бодогч 16, бүртгэл мэдээллийн ажилтан 3, угтах үйлчилгээний ажилтан 12, бусад 34, нийт 244 эмч, эмнэлгийн ажилтантай.
          Мэргэшлийн зэрэгтэй эмч, сувилагч тусгай мэргэжилтэн 18,5%, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байдад 53,1%-тай байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн амжилт
1987 онд “Бүх ард түмний социалист уралдаан”-д I байр
1988 онд “Бүх ард түмний социалист уралдаан”-д II байр
“Эхэд ээлтэй эмнэлэг”
“Ахмадад ээлтэй байгууллага”
“Эрүүл мэндийг дэмжигч” байгууллага
“Шилдэг татвар төлөгч” байгууллага
2005, 2008, 2012, 2014, 2015, 2018 оны ажлаар Нийслэл, дүүргийн хэмжээнд I, II байр
Үйл ажиллагааны гүйцэтгэлээр 2016-2020 онд А үнэлгээ, 2021 онд В үнэлгээтэй ажилласан
2009 онд НЭМГ-ын “Хүний төлөө” медаль
2015 онд “Нийслэлийн Шилдэг тохижилттой байгууллага”
2018 онд Нийслэлийн шилдэг байгууллага
2002, 2005, 2010, 2014, 2017, 2020 онд 6 удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллага