Хамтдаа хамгаалъя нөлөөллийн ажил зохион байгуулав

Хамтдаа хамгаалъя нөлөөллийн ажил зохион байгуулав
 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль, Боловсролын сайдын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Боловсролын сургалтын байгууллагуудын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай А/140 дүгээр тушаалыг сурталчилан таниулах зорилгоор “Хамтдаа хамгаалъя” нөлөөллийн ажлыг 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 7000 гаруй сурагчдын дунд зохион байгуулав.
Энэхүү ажлын хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль, электрон тамхины хор хөнөөл, анхны тусламжийн талаар сургалт мэдээлэл өгч, гарын авлага тарааж, өгөгдсөн мэдээллийн хүрээнд АХА тэмцээн зохион байгуулав.
Нийтлэлийг хуваалцах