ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
Статистикийн алба нь анх 1992 оны 10 дугаар сарын 1-нээс дүүргийн Тамгын газарт 3 орон тоотой ТАСГИЙН бүтцээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1997 онд Статистикийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэд 5 орон тоотой болон өргөжиж, улмаар 2004 онд Статистикийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулснаар СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС болон өөрчлөн зохион байгуулагдсан түүхтэй. Тасгийн анхны даргаар Г.ОЮУНБАТ, мэргэжилтнээр Д.Дуламсүрэн, оперотороор Б.Хандмаа нар ажилласнаар тулгын 3 чулуу бий болжээ.
Сүхбаатар дүүргийн Статистикийн хэлтэс нь дүүргийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага юм.
СТАТИСТИК бол ӨЧИГДРИЙГ дүгнэж, ӨНӨӨДРИЙГ баримтжуулж, МАРГААШИЙГ тодорхойлох түлхүүр, Эдийн засгийн толь бөгөөд улс орны ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ нь болж байдаг...
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Статистикийн үйл ажиллагааг хараат бус бие даасан зарчмын дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрүүлэн үнэн бодит, чанартай мэдээлэл, тооллого, судалгаагаар хэрэглэгчдийг хангаж, статистикийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжүүлэлтийг хангуулахад оршино.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн дагуу тус хэлтэс нь дүүргийн Засаг даргын статистикийн талаарх бүрэн эрхийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тархаах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна. Бид албан ёсны статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хуулинд заасан дараах зарчмыг баримтлан ажилладаг. Үүнд:
Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх
  • Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх
  • Мэдээлэл үнэн, бодитой байх
  • Мэдээлэл шуурхай байх
  • Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
  • Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх
  • Статистикийн мэдээллийг бага зардлаар мэдээлэгчид ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулах
СТАТИСТИКИЙН ГОЛ МЭДЭЭЛЭГЧ БАЙГУУЛЛАГА НЬ: Засаг захиргааны анхан шатны нэгж дүүргийн 20 хороо, дүүрэгт бүртгэлтэй болон үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуйн нэгж, байгууллагууд (төрийн болон төсөвт байгууллага, төрийн бус байгууллага, компани, хоршоо, нөхөрлөл, бусад)
 Тус хэлтэс нь өнгөрсөн он жилүүдэд:
  • 2000, 2010, 2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллого, 2015 оны завсрын тооллого (5,10 жилийн давтамжтай),
  • 2006, 2011, 2016, 2021 оны Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого (5 жилийн давтамжтай),
  • 2012, 2022 оны Хөдөө аж ахуйн улсын тооллого, 2017 оны завсрын тооллого (5,10 жилийн давтамжтай),
  • 2013 оны Гүний худгийн тооллого,
  • 2019 оны Байшин, орон сууцны тооллого
  • 2011, 2016 онд Салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгт байгуулах эдийн засгийн томоохон судалгаа,
  • 2013 онд Цалингийн судалгаа, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа
  • 2021 онд Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа
  • 1992 оноос хойш жил бүрийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн зэрэг олон томоохон тооллого, судалгааг дүүргийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж явууллаа.
Түүнчлэн дүүргийн статистикийн Бизнес регистрийн сангийн чанарыг сайжруулах, үйл ажиллагаа явуулж байгаа 12000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг тодруулж, албан ёсны статистикийн мэдээ, тайланд хамруулах, хамралтын хүрээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, бусад холбогдох хэлтсүүдтэй төрийн ажлын уялдаа холбоог ханган, хамтран ажиллаж байна.
 БИД 2023 онд СТАТИСТИКИЙН АНХДАГЧ МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ уриан дор:
  • Албан ёсны статистикийн мэдээллийн хамралтын хүрээг нэмэгжүүлэх
  • Мэдээлэгч байгууллагын статистикийн боловсролыг дээшлүүлэх, анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах
  • Бизнес регистрийн сангийн чанарыг дээшлүүлж, ашиглалтыг нэмэгдүүлэх
  • Албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Статистикийн үйл ажиллагааны үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин, мэдээлэгч байгууллагаас АЛБАН ЁСНЫ болон ЗАХИРГААНЫ статистикийн 60 гаруй төрлийн мэдээ, мэдээллийг сар, улирал, жилийн давтамжтай, цаг хугацаанд нь чанартай, шуурхай цуглуулан авах, нягталж шалгах, боловсруулалт хийх, тархаах зэргээр хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тус хэлтэс нь албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллээр “Дүүргийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн сар, жилийн танилцуулгыг бэлтгэн, хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ мэдээллийн сангаа байнга баяжуулж, тоон үзүүлэлтээр инфографик, нугалбар зэргийг өнгөтөөр гаргаж, байгууллага иргэдийг бодит мэдээ, мэдээллээр хангаж, мөн нийслэл, дүүрэг, хороо, байгууллагын веб хуудсаар дамжуулан статистикийн үйл ажиллагаагаа ил тод нээлттэй сурталчлан ажиллаж байна. http://www.ubstat.mn, sukhbaatar satistic page
ҮСХ-ноос статистикийн мэдээллийн үйлчилгээний нэгдсэн санг бий болгосноор хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ авах өргөн боломж бүрдсэн. Та www.1212.mn сайтаар зочлон улс, бүс нутаг, нийслэл, дүүргийн тоон мэдээллийг авах бүрэн боломжтой. Бид тус сайтад дүүргийн мэдээллийг анхан шатны нэгж хорооны түвшинд оруулахаар зорин ажиллаж байна.
 Статистикийн тухай хуулинд зааснаар бүх шатны Засаг дарга дүүрэг, анхан шатны нэгж хороодод хүн ам, өрхийн бүртгэлийг эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд засаг захиргааны бүх нэгжийн түвшинд УБЕГ-ын Иргэний бүртгэлийн мэдээллийн сантай шууд холбогдож ажиллах онлайн Хүн ам, өрхийн мэдээллийн санг (ХАӨМС) 2013 оноос бүрдүүлэн, жил бүрийн баяжилтыг хийж, 50 гаруй төрлийн мэдээ, мэдээллээр ухаалаг хүснэгтүүдийг гарган авч, ашиглах бололцоотой болсон. Энэхүү санд тулгуурлан 10 жилийн давтамжтай хийгддэг Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг Бүртгэлд суурилсан болон уламжлалт аргаар амжилттай зохион байгуулсан. 
Бидэнтэй хамтран ажилладаг МЭДЭЭЛЭГЧ (аж ажуйн нэгж, байгууллагууд, анхан шатны нэгж хороод) ХЭРЭГЛЭГЧ (статистикийн мэдээллийг хэрэглэгч, бодлого боловсруулагчид, иргэд олон нийт) та бүхэндээ талархал илэрхийлж, ажлын АМЖИЛТ хүсье.
 
ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ЗДТГазрын байр 204 тоот
            Утас: 70107068, 70107098, 70177098
            Хэлтсийн И-мэйл хаяг: sukhbaatar_dist@nso.mn
 Одоо тус хэлтэс нь 9 орон тоотой, Хэлтсийн даргаар Д.НАРАНТУЯА, ахлах мэргэжилтнээр Г.Одмаа, мэргэжилтнээр Д.Цэцэгдулам, Г.Жавзандулам, В.Үүрдмөнх, Б.Тэмүжин, О.Ваанчиг нар тус тус ажиллаж байна.
 

Д/д

Нэр

Албан тушаал

Утас

Дотуур утас

Мэйл хаяг

1

Д.Нарантуяа

Хэлтсийн дарга

70107068

1230  
sukhbaatar dist@nso.mn
sukhbaatar statistic page sukhbaatar dist statistic

2

Г.Одмаа Хүн ам, нийгмийн салбар, үнийн мэдээлэл 70177098 1233

3

Д.Цэцэгдулам Барилга, Сүм хийд

4

О.Ваанчиг Аж үйлдвэр, худалдаа

5

Г.Жавзандулам Тээвэр, Холбоо, Аялал жуучлал

6

В.Үүрцайх Хөдөө аж ахуй, Мэргэжлийн сургалт 70107098 1231

7

Б.Тэмүжин Зочид буудал, зоогийн газар