#СБД "Галлахдаа анхааръя" нэгдсэн арга хэмжээ 16, 19 дүгээр хороонд нээлтээ хийв

#СБД
Нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Галлахдаа анхааръя” нэгдсэн арга хэмжээ өрнөж байгаа.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нутаг дэвсгэрийн хэмжээнд Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар, Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Улаанбаатар цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг дүүргийн 16, 19 дүгээр хороонд эхлүүллээ.
Нээлтэд Сүхбаатар дүүргийн Менежер Э.Чинзориг, НОБГ-ын хэлтсийн дарга, Дэд хурандаа Д.Хадбаатар болон албаны хүмүүс, иргэдийн хамт оролцлоо.
Аяны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд пийшин зуух, яндангийн аюулгүй байдлын стандарт норм, нормативыг мөрдүүлэх, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг таниулах,  аюулгүй ажиллагааг хэвшүүлэх, угаарын хийн хордлогын тоо хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмж өгч үзлэг шалгалт явуулан, гарсан зөрчил дутагдлыг арилгуулан ажиллах юм.
 
Нийтлэлийг хуваалцах