Танилцуулга

Тус дүүргийн Бүртгэлийн хэлтэс нь Нийслэл хотын төв хэсэгт төрийн захиргааны төв байгууллагууд УИХ, Засгийн газар, Яам, агентлагууд, гадаадын элчин сайдын яамд, их дээд сургуулиуд, соёл шинжлэх ухаан, эрүүл мэндийн болон худалдаа үйлчилгээ, бизнесийн томоохон салбарууд төвлөрсөн, хот барилгажилт, архитехторын шилдэг барилга байгууламж, цогцолборууд баригдсан, хүн амын төвлөрөл хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотын зүрх нь болсон төв хэсэгт байрладаг.

Бүртгэлийн хэлтсийн албан хаагчид нь иргэний улсын бүртгэлийг дүүргийн хэмжээнд хөтлөн явуулах, иргэн хүн төрөхөөс эхлээд нас барах хүртлэх бүхий л бүртгэлийн үйл ажиллагааг анхан шатнаас нь эхлэн бүртгэдэг хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг төрийн нэрийн өмнөөс хөтлөн явуулдаг ариун үйлстэн билээ.

Районы Ардын Депутатуудын Гүйцэтгэх Захиргаа байх үед Нийслэл Улаанбаатар хотод иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хуримын ордонд бүртгэж иргэний паспорт, хаягийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цагдан сэргийлэх газрын харъяа “Паспортын хэлтэс” хариуцаж байсан түүхтэй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дүүргүүдийг 1992 онд шинэ бүтэц зохион байгуулалтаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж иргэний бүртгэлийн асуудал хариуцсан 2 зохион байгуулагчийн орон тоотой ажиллаж эхэлжээ.

Тухайн үед одоогийн Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Иргэний Бүртгэлийн Төв архивын газрын орлогч дарга М.Сэлэнгэмөрөн, Гэрлэх ёслолын ордны гэр бүлийн байдлын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг нар ажиллаж байжээ.

Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 423 дугаар захирамжаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бүрэлдэхүүнд Иргэний бүртгэлийн тасаг бий болж 3 хүний орон тоотойгоор бүртгэлийн үйл ажиллагааг хөтлөн явуулдаг байсан бол 2006 онд 4, 2008 онд орон тоо 6 болж нэмэгдсээр тасгийн дарга, иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэн 5, 18-н хорооны иргэний бүртгэлийн ажилтнууд томилогдож өргөжсөөр 2011 онд иргэний шинэчилсэн бүртгэлийн улсын бүртгэгчийн орон тоо нэмэгдэж, 20 хороодын иргэний бүртгэлийн ажилтантай болсноор иргэний бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдсээр байна.

Эрхэм зорилго

• Төр иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх

• Төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангах

• Төрийн бүртгэл, үйлчилгээг хүн амд шударга, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх

Нийслэл Улаанбаатар хот өргөжин тэлж хөгжиж цэцэглэхийн хирээр хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн ажлын ачааллаас шалтгаалан орон тоо нэмэгдсээр тус хэлтэс нь иргэний бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлгэсэн 2 тасагтай бөгөөд одоо иргэний бүртгэлийн тасгийн дарга болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, хяналтын улсын байцаагч , иргэний үнэмлэхийн бүртгэлийн улсын бүртгэгч, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн улсын бүртгэгч, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн улсын бүртгэгч, шинэчилсэн бүртгэл хариуцсан улсын бүртгэгч, гадаадад зорчих эрхийн улсын бүртгэгч, бүртгэл мэдээллийн сан хариуцсан оператор, хороодын иргэний бүртгэлийн улсын бүртгэгч, архивын мэргэжилтэн, архивч гэсэн албан хаагчидтай. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 221 дугаар тушаалаар нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 20 хорооны 36165 өрхийн 136917 иргэнд ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС ТҮРГЭН ШУУРХАЙ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

 

Овог, нэр Албан тушаал Утас
Гар Дотуур Ажил Өрөөний №
1 В.Мөнгөнсүх Хэлтсийн дарга 99000285 1210 70114189 203
2 Ч.Дэлэгсүрэн Нярав 91166545 1211 70114189
3 Л. Энхцэцэг Хяналтын улсын байцаагч 95777862 1204 77231890
4 Н.Анхбаяр Эд хөрөнгийн улсын бүртгэгч 99081969  
5   Эд хөрөнгийн Ахлах бүртгэгч   1203
6 Л .Гансүх Эд хөрөнгийн улсын бүртгэгч 99028063 2
7 Н. Анхбаяр Эд хөрөнгийн улсын бүртгэгч 99081969
8 Ц. Уянга Эд хөрөнгийн улсын бүртгэгч 94077879
9 Г. Өлзийбаяр Эд хөрөнгийн улсын бүртгэгч 99091476
10 Г. Ичинхорлоо Эд хөрөнгийн улсын бүртгэгч 96676252
11 Энхтуяа Архивч 96022409 1205 105
12 Х. Ариунзаяа Архивч 99243961 203
13 П.Энхнар Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч 96658493
14 М. Баяржаргалант Иргэний бүртгэлийн Улсын бүртгэгч 94354403
15 Ч. Азжаргал Иргэний бүртгэлийн Улсын бүртгэгч 89009310
16   Иргэний бүртгэлийн улсын Ахлах бүртгэгч
17 Ө. Налжирмаа Иргэний бүртгэлийн Улсын бүртгэгч 99656191 20
18 Б. Батбаатар Мэдээлэл технологийн ажилтан 99011843 203

 

• Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд улсын бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

• Хороодын улсын бүртгэгч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих

• Улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, хадгалах, хамгаалах, найдвартай байдлыг хангах

• Улсын бүртгэлийн хөтлөлт, эх баримтын үнэн зөвийг хангаж ажиллах

• Улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээг дүүргийн хэмжээнд нэгтгэн гаргах, хуулийн дагуу мэдээлэх, дүн шинжилгээ хийх, судалгаа гаргах

• Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан бусад чиг үүрэг

• Дүүргийн хэмжээнд иргэний үнэмлэх олголт, иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, гадаадад зорчих эрхийн бүртгэл, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу бүртгэлийн үйл ажиллагааг хөтлөн явуулах

• Иргэдэд хууль тогтоомжийг сурталчлах, эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд нь хяналт тавих