БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Зөвлөх Ш.Анхмаа албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.  Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Орлогч У.Өнөрцэцэг, ажил хариуцсан хэлтэс, нэгжийн дарга, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Д.Баярмаа нар дүүргийн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, их засварын ажлын явцын мэдээллийг танилцууллаа. Мөн удаашралтай, асуудалтай байгаа ажлуудыг эрэмбэлэн шийдвэрлэхэд нийслэл, дүүрэг нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран ажиллахаар боллоо.

Нийтлэлийг хуваалцах