Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсантай холбогдуулж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18 ны өдрийн 18 дугаар тогтоолоор районыг татан буулгаж, дүүргүүдийг байгуулж, шинэ бүтэц орон тоог баталсан байна. Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн б/194 тоот захирамжаар газрын бүтцийг Удирдлагын 3 орон тоо, Засаг захиргааны хэлтэс 15 орон тоотойгоор баталсан. Дүүргийн засаг даргын 2005 оны 33 дугаар захирамжаар засаг даргын тамгын газрын бүтцэд Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Бүртгэл мэдээллийн тасагтай/ 18 орон тоотой байхаар баталсан. 2013 оноос Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 тоот захирамжаар Захиргаа, хуулийн хэлтэс болон өөрчлөгдөж байв. 

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 8 дугаар тогтоолын 5 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болон үйл ажиллагаа явуулж байна. 

ЗОРИЛГО

Монгол Улсын төрийн бодлогын залгамж чанар, тасралтгүй үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, ажлын байрны дэг журмыг сайжруулж, ажилтны хариуцлага ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд өндөржүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн Засаг дарга болон Тамгын газрын даргыг мэргэжлийн цаг үеэ олсон бодитой мэдээллээр хангах замаар хэлтсийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх явдал юм.

ЧИГ ҮҮРЭГ

 Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын төлөвлөгөө тайланд үндэслэн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгтгэн боловсруулж, Тамгын газрын дарга, Засаг даргын зөвлөл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн үнэлэлт, дүгнэлт авч, холбогдох арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлнэ.

 Хэлтэс нь Тамгын газрын болон хороодын ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, хороодын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, ажлын цагийн хуваарийг чанд сахиулан хяналт тавьж, ажил үүргээр хангана.

 Хэлтсийн дарга нараас ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын цагийн нягтралыг сайжруулах, ёс зүйтэй, бүтээлч хамт олныг бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг тогтмол зохион байгуулах, шаардлага тавих, үр дүнг тооцож ажиллана.

 Дээд шатны удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар, ажилтан, иргэдээс ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг шуурхай хүлээн авч хугацаанд нь шаардагдах арга хэмжээ авч гүйцэтгэлийг тооцон ажиллана.

 Засаг даргын Зөвлөлийн хурал, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх асуудал болон мэдээлэл хөтөлбөр гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж урьдчилан танилцуулж ажиллана.

 Ажилтан, албан хаагчдын нийгмийн байдлыг байнга судалж, зайлшгүй шаардлагатай үед нь бодит дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг хууль тогтоомж, Тамгын газрын “Дотоод журам”-д заасан үндэслэлийн дагуу шийдвэрлэх ба Дотоод журам зөрчсөн албан тушаалтанд холбогдох арга хэмжээ авч ажиллана.

 Хэлтсүүдийн мэргэжилтнүүдийн ажил орлон гүйцэтгэх хуваарь болон хэлтсийн дотоод албан хэрэг хөтлөлтийн асуудлыг хэлтсийн дарга батлан хэрэгжилтийг ханган ажиллана.

 Хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэнэ.

 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлнэ.

 Төрийн үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хангах, хамтран ажиллана.

 Тамгын газрын өрөө байр, хороодын засвар, тохижилтын ажлыг батлагдсан төсөв, төлөвлөгөө, гэрээний дагуу зохион байгуулан хийлгэх, гүйцэтгэлд нь хяналт тавих, гэрээг дүгнэнэ.

• Өмч хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцоонд хяналт тавих, эд, аж ахуйн тооллогыг хагас, бүтэн жилээр хийлгэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна.

 Засаг дарга түүний Тамгын газрын зүгээс дүүргийн иргэд болон олон нийттэй харилцах ажиллагааг зохион байгуулж, уг асуудалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай асуудлаар санал боловсруулан дүүргийн удирдлагад тавьж шийдүүлнэ.

 Засаг дарга түүний Тамгын газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойлгуулах, сурталчлах, мэдээлэх ажлыг тухай бүр хийж гүйцэтгэнэ.

 Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг жил бүр шинэчлэн боловсруулж, мөрдөж ажиллана.

 Төрийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, албан хаагчдыг давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулна.

 Нийслэл, дүүрэгт гаргаж өгөх мэдээ судалгаа, дээд газрын удирдамж, шийдвэрийн биелэлтийг цаг тухайд нь чанартай гаргаж мэдээлнэ.

 Тамгын газар болон бусад хэлтэс, албад, тасгуудтай ажлын уялдаа холбоо тогтоож, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан удирдлагаар хангаж ажиллана.

 Иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэж, төрийн үйлчилгээг хөнгөн шурхай, ил тод болгох, иргэдэд ойртуулах үүднээс Нэг цэгийн үйлчилгээний чанар, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч, үнэлэлт дүгнэлт өгөх ба түүний дагуу бодитой ажлуудыг хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө боловсруулж биелэлтэнд хяналт тавина.