Тус хэлтэс нь 1974 онд Сүхбаатарын районы АДХГЗахиргааны Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтэс нэртэй байгуулагдаж, 1994 оноос Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Хэлтсийн дарга нар:
  1. Н.Чимэд 1974-1981
  2. Н.Хандум 1981-1983

  3. Ч.Солонго 1983-1992
  4. М.Баатаржав 1992-1993
  5. Ё.Пүрэвцэрэн 1993-1999

  6. Ж.Сайнхүү 1999-2008

  7. Р.Наранцэцэг 2008-2012
  8. Т. Одончимэг 2012-2016
  9. Б.Бат-Эрдэнэ 2016 оноос ажиллаж байна 
ҮЙЛЧИЛГЭЭ
Бүтэц зохион байгуулалтын хувьд:
  • Орлого, шимтгэлийн
  • Санхүү бүртгэл хяналтын
  • Үйлчилгээний гэсэн 3 тасагтай үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын нийгмийн даатгалын багц хуулиуд, Улсын Их Хурал, Засгийн Газар, Нийгмийн
ОРЛОГО, ШИМТГЭЛИЙН ТАСАГ
Орлого, шимтгэлийн тасаг нь дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд Монгол Улсын Нийгмийн даатгалын багц хуулийг сурталчилж, хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, сар улирлын төлөвлөгөөг биелүүлэх нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өр авлага үүсэхээс урдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл оногдуулалт, төлөлтийн тайланг хүлээн авах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг баталгаажуулах, нийгмийн даатгалд аж ахуйн нэгж, иргэд даатгуулагчдыг хамруулж, хамрах хүрээг өргөтгөх ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
САНХҮҮ БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН ТАСАГ
Санхүү бүртгэл, хяналт шалгалтын тасаг нь Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг анхан шатны баримтанд тулгуурлан бүртгэх, түүний гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавих, Нийгмийн даатгалын сангийн хувиарлалт, зарцуулалт, байршилт, чадвар, төвлөрүүлэлт, татаасыг зохион байгуулах, Нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу гаргаж тайлагнаж байдаг ба Хэлтсийн дотоодын үйл ажиллагаа болон дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн баримтанд тулгуурлан Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж гарсан зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байдаг юм..
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСАГ
Yйлчилгээний тасаг нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах,хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын санг бүрдүүлж орлого зарлагын гүйцэтгэлийг хангах,бүх төрлийн тэтгэвэр,тэтгэмжийг тогтоож олгох,нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах нийгмийн даатгалын хуулийг сурталчлах чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
Даатгалын Үндэсний Зөвлөлийн болон дээд газрын тогтоол, шийдвэр, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, өр авлагыг барагдуулах, тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь тавьж олгох даатгуулагч иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх, дотоодын хяналт шалгалтыг сайжруулж, ажлын үр дүнг дээшлүүлэхэд ажлаа чиглүүлэн ажиллаж 2008, 2009, 2010 оны нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн дунд ажлаараа шалгарч тэргүүн байр эзэлсэн хамт олон.
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
Нэр Албан тушаал Утасны дугаар Ажлын утас
1 Б.Бат-Эрдэнэ Хэлтсийн дарга 91912522 70004200
2 Ч. Эрдэнэчимэг Орлого бүрдүүлэлт шимтгэлийн албаны дарга 93093397 351813
3 Д.Золзаяа Үйлчилгээний албаны дарга 99108107 70142226
4 Ж.Баасанжав Хяналт шалгалтын тасгийн дарга 99049100  
5   Шимтгэлийн_байцаагч_нар   70135399
6   Үйлчилгээний_байцаагч_нар   70142226
7 Жижүүр     70142224
5 Б.Солонго Хэлтсийн_нарийн_бичиг 94001044 70142229
6 Т.Мөнхжаргал Хуулийн_зөвлөх 99184297 70142229