"ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА-ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газруудтай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар Худалдааны газрын стандарт MNS:5021-1-2024, хүнсний аюулгүй байдал, Ulaanbaatar.mn, -E-business.mn, http://xn--mongolia-b8g.mn/ зэрэг цахим системээр дамжуулан согтууруулах ундаа болон тамхи худалдах зөвшөөрлүүдийг хэрэхэн илгээх талаар заавар зөвлөмж өгч, гарын авлага материалаар хангалаа.