СҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАДЫН ХОРОО НҮТББ
НЭГ. ТҮҮХЭН ЗАМНАЛ
1921 оны ардын хувьсгалын журамт цэргүүдийг “ПАРТИЗАН” хэмээн нэрлэж, тэдгээр партизануудын эрх ашгийг илэрхийлэх “Партизаны комисс”-ыг 1931 онд байгуулснаар Монголын Ахмадын байгууллагын суурь тавигдсан түүхтэй. Улс орны хөгжлийн явцад нийгмийн амьдралд ахмад үеийг татан оролцуулах, ахмад настанд тавих анхаарал халамжийг дээшлүүлэх зорилгоор “Партизаны комисс”-ыг 1968 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэд “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо” болгон өөрчлөн байгуулжээ. 1980-аад оноос улс орны нийгмийн хүрээнд гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн нөлөөгөөр ахмадын байгууллагын үйл ажиллагааг өргөтгөн 1988 онд “Монголын Ахмадын Холбоо” /МАхХ/-г байгуулсан бөгөөд МАхХ нь Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллагуудыг түшиглэсэн ахмадын байгууллагуудаас бүрдэх шинэ зохион байгуулалтад шилжсэн юм.Энэхүү түүхэн өөрчлөлтүүдийн нөлөөгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ахмадын хороог байгуулах Бага хурал 1988 оны 5 дугаар сарын 4-нд болжээ.
Тус Бага хуралд Ардын хувьсгалын партизан Ц.Жамц, Ардын жүжигчин, Төрийн шагналт Э.Оюун, Монгол улсын гавъяат багш Д.Долгормаа, МУ-ын гавъяат хуульч Д.Содномцэрэн, МУ-ын гавъяат барилгачин С.Чойдог, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Бүдрагчаа нарын 300-аад төлөөлөгч сонгогдон оролцож, тус хурлаар Ахмадын хорооны анхны даргаар Н.Раднааг сонгожээ.
Ийнхүү Ахмадын Хороо байгуулагдсан үеэс эхлэн Ахмадын хорооны даргаар ажиллаж ирсэн үе үеийн дарга, ажилтнууд, Сүхбаатар дүүргийн Засаг захиргаатай хамтран байгууллагаа төлөвшүүлэн бэхжүүлэх, ахмадуудынхаа нийгмийн асуудлуудыг үе шаттайгаар шийдэх талаар хичээл зүтгэл гарган ажилласаар ирсэн эдгээр түүхэн хүмүүсээрээ бид бахархсаар ирсэн билээ.
ҮЕ ҮЕИЙН АХМАДЫН ДАРГА НАР:
Монголын ахмадын холбооны 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит YI чуулганаар баталсан “Монголын ахмадын холбооны дүрэм”-ийн 8 дугаар зүйлийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ээлжит YII бага хурлыг хуралдуулж, тус бага хурлын тогтоолоор Удирдах зөвлөлийн гишүүнийг 7, Хяналтын зөвлөлийн гишүүнийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож, Ахмадын хорооны даргаар Б.Содномдарамыг сонгож баталжээ.
2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ээлжит YIII бага хурлыг хуралдуулж, бага хурлын тогтоолоор Удирдах зөвлөлийн гишүүнийг 7, Хяналтын зөвлөлийн гишүүнийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож, Ахмадын хорооны даргаар Б.Мөнхцэцэгийг сонгож баталжээ.
Хороодууд ахмадын нийтийн хурлаараа Зөвлөлийн дарга, тэргүүлэгчдээ сонгодог бөгөөд хороо тус бүр Ахмадын зөвлөлийн дарга, 4 тэргүүлэгчтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
АХМАДЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДЫН МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО:
Үйл ажиллагааны зорилго нь дүүргийн ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдний мэдлэг, ур чадвар, арвин баялаг туршлагыг нийгмийн хүртээл болгох, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх, эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих замаар тэдний ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхэд оршино.
Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан 2020-2024 онд хэрэгжүүлэх “Ахмад настны хөгжил, хамгааллын дэд хөтөлбөр”-ийг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
ЗОРИЛТ:
- Судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх
- Ахмад настны чадамжийг дэмжих, нийгмийн амьдралд татан оролцуулах
- Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Ахмад настны эрүүл мэнд, насжилтыг хамгаалах
Монголын ахмадын холбооны дүрэмд зааснаар Сүхбаатар дүүргийн ахмадын хороог байгуулах бага хурал 1988 оны 5 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан. Бага хуралд Ардын хувьсгалын партизан Ц. Жамц, Төрийн шагналт ардын жүжигчин Э. Оюун, Монгол улсын гавъяат багш Д. Долгормаа, гавъяат хуульч Д.Содномцэрэн, гавъяат барилгачин С. Чойдог, дүүргийн Засаг дарга Г. Бүдрагчаа нарын 300 төлөөлөгч сонгогдон оролцжээ. Бага хурлаас дүүргийн ахмадын хорооны тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ахмадын хорооны даргаар Намжилсүрэнгийн Раднааг сонгожээ. Н.Раднаа ахмадын хорооны даргаар 6 жил ажиллахдаа ахмадын анхан шатны байгууллагуудын ажлыг тогтмолжуулан сайжруулах, дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагатай байнгын холбоо тогтоох, монгол бичиг, соёл зан үйлээ сэргээн хэвшүүлэхэд анхаарлаа чиглүүлж ажилласан байна.
- Н. Раднаа 1988-1994 он
- Г. Пүрэв 1994-1995 он
- С. Очирсүрэн 1995-1999 он
- З. Найдан 1999-2001 он
- М. Болд 2001-2002 он
- М. Жанлав 2002-2013 он
- С.Тогоохүү 2013-2019 он
- Б. Содномдарам 2019 он
- Б.Мөнхцэцэг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс одоо хүртэл ажиллаж байна.
№ | Албан хаагчдын Овог нэрс | Албан тушаал | Холбоо барих утас |
1 | Б. Мөнхцэцэг | Дарга | 80001390 |
2 | Н.Нарантуяа | Зохион байгуулагч | 88168205 |
- FACEBOOK ХАЯГ: Сүхбаатар Дүүргийн Ахмадын Хороо НҮТББ
- УТАС: 11357105
- БАЙРШИЛ: Сүхбаатар дүүргийн 14-р хороо, 6 буудал
- Монголын уламжлалт цагаан сар, Олон улсын болон Монголын ахмадын өдөр бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний зардлыг Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх
- Засаг даргын нэрэмжит урлаг, спортын наадмыг ахмадуудын дунд удирдамжийн дагуу зохион байгуулах
- Монгол улсын Хөдөлмөрийн баатрууд, ардын цолтон, төрийн соёрхолт, гавъяатууд, төр нийгмийн ахмад зүтгэлтэн, дайнд оролцсон ахмад дайчдын алдрыг тэмдэглэх өдөрлөг, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах
- Өндөр настай эрүүл чийрэг ахмадуудыг шалгаруулан алдаршуулах
- Өрхийн эмнэлэг, ахмадын зөвлөлөөс хамтарсан төлөвлөгөө, бүртгэл судалгааг гарган эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, өрхийн хаягаар үйлчлэх үйлчилгээ сувилгааг өргөтгөх
- Өрхийн эмнэлэг, Герентлогийн төвтэй хамтран явуулдаг сургалтыг өргөжүүлж, хороо бүр 15-аас доошгүй хүнтэй “хийн дасгал”, 25-с доошгүй хүнтэй ”агаарт хэмнэл” дасгалын баг бүрдүүлэх, хэсэг бүрт 100-оос доошгүй хүнтэй явган аялалын баг бүрдүүлэх, ажиллагааг тогмолжуулах
- Сар бүр явуулдаг соёл олон түмний ажлын агуулга хэлбэрийг өргөжүүлж, цаг үеийн мэдээлэл, төр засгийн бодлого шийдвэрийг сурталчилах, дуу хөгжим сонсгох, цэнгээнт бүжиг явуулах ажлыг тогтмолжуулах
- Иргэд, гэр бүл, айл хөрш, хамт олон, сургуулийн сурагчдаас ганц бие өндөр настанд туслах сайн дурын хөдөлгөөнийг бүртгэн, дэмжиж урамшуулах
- Нийтийн эзэмшлийн зан талбай ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтанд ахмадуудын оролцоог нэмэгдүүлж тэдний идэвх санаачлагыг дэмжиж урамшуулах
- Ахмад настан, эмзэг бүлгийн иргэдийг оролцуулан, ногоон ажлын байр бий болгох төсөл, төлөвлөгөө боловсруулж ажиллуулах
- Мэргэжлийн эрдэмтэд, өндөр боловсролтой ахмадуудын судалгааг гаргаж, “Эх оронч сэтгэлгээ, үндэсний уламжлалт зан заншил” зэрэг 8 чиглэлээр зөвлөх баг бүрдүүлж ажиллах.