ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай боллоо. Шуурхай хурлыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл удирдан явуулав.
Дарааллын дагуу дүүргийн удирдах бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт, шинээр томилогдсон хэлтэс, нэгжийн дарга нарыг танилцуулсны дараа нийслэлийн Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах, давс, бодисын нөөцлөлт, хот нийтийн аж ахуйн машин тоног, төхөөрөмж, бэлэн байдал, болон хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарахыг даалгалаа. Мөн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, үйлчилгээний чанарт хяналт шалгалт явуулахыг үүрэг болгов.