Зорилго: Цагдаагийн байгууллага алба хаагчаас хууль сахиулах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг хэрэглэх явцад баримталбал зохих үзэл санааг тодорхойлох, алба хаагчаас хуулиар олгосон эрх хэмжээгээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Тус хэлтэс нь анх 1952 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дотоод явдлын яамны сайдын 170 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж арван хороог хариуцсан Цагдан сэргийлэх 5 анги байгуулсаны нэг нь одоогийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн анхны суурь үүсгэл болох “Цагдан сэргийлэх нэгдүгээр анги”бөгөөд анхны даргаар ахмад Раашийн Агваандорж 1952 онд томилогдож, дараа нь 1958 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 393 тоот тушаалаар Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөн 6 ангитай болгоход тус ангийн даргаар хошууч Д.Балгансүрэн томилогдож байжээ.
1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтыг районоор зохион байгуулах шийдвэр гаргаж, захиргааны анхан шатны нэгж 10 хороог татан буулгаж, нийслэлийн 5 район болгосон ба энэ үед урьд байгуулагдан ажиллаж байсан нэг, гуравдугаар Цагдан сэргийлэх ангийг нэгтгэн Сүхбаатарын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс болгон өргөтгөж хэлтсийн даргаар дэд хурандаа Очирын Жанцанг томилжээ.
1990 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс болгон өргөтгөн зохион байгуулж, улмаар УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 тоот тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй гэсэн бие даасан хоёр дүүрэг болон зохион байгуулагдсан түүхтэй.
ҮЙЛЧИЛГЭЭ
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Шуурхай удирдлагын тасаг, байгууллагын ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх энгийн алба хаагчдын бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус хэлтэс нь дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Д/д |
Албан тушаал |
Цолны зэрэглэл |
Овог нэр |
Утас |
Тайлбар |
1 |
Хэлтсийн дарга |
Цагдаагийн хурандаа |
Н.Батбаяр |
99995765 | |
2 |
Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга |
Цагдаагийн хошууч |
Ш.Энхтөр |
99993496 | |
3 |
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга |
Цагдаагийн ахмад |
З.Уламбаяр |
94114596 |
|
4 |
Мөрдөн байцаах тасгийн дарга | Томилогдоогүй | |||
5 |
Шуурхай удирдлагын тасаг |
Цагдаагийн хошууч |
И.Азбаяр | 99694244 | |
6 |
Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга |
Цагдаагийн хошууч |
Ц.Анхбаяр | 88093991 | |
7 |
Бичиг хэргийн эрхлэгч, архивч | Цагдаагийн дэд ахлагч | Н.Бадамжав | 92188484 | |
8 |
Жижүүрийн алба | 94945416 96500137 88220044 102 |