• “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ нь Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолоор анх үүсгэн байгуулагдсан.

    Тус газар нь Сүхбаатар дүүргийн 3, 4, 5, 7, 8, 10, 11, 12, 13, 18, 19, 20 дугаар хороодын Айл өрх, Аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэх мөн дүүргийн 3, 4, 5, 7, 8, 10, 11, 12, 13, 15, 17, 18, 19, 20 дугаар хороодын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 1-20 дугаар хороодын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ зэргийг хариуцан ажиллаж байна.

    Газрын эрхэм зорилго: Хэрэглэгч, харилцагч, ажилтнуудынхаа сэтгэл ханамж, идэвхи оролцоог дээдэлсэн, эрүүл аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх шилдэг тогтолцоо, стандартыг хэрэгжүүлэгч төрийн үйлчилгээний байгууллага байна.

    Үйл ажиллагааны чиглэл:

    Хог тээвэрлэлт

    Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хороодын ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ

    Хариуцсан бүсийн авто замын хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор давс, тусгай бодис цацах

    Хариуцсан бүсийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн талбайн ариутгал, халдваргүйжүүлэлт, ногоон байгууламжийн угаалга, усалгаа зэргийг хийж гүйцэтгэн ажилладаг.

  •  

    Байгууллагын дүрэм:

     

     

  • Удирдах зөвлөл:


Удирдах зөвлөлийн гишүүд


Гүйцэтгэх удирдлага
           

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг 20-р хороо  Утас:95956445   И-майл хаяг:Sukhbaatar.devshil@gmail.com