Овог нэр: Өлзийхишиг ЭНХБАЯР Төрсөн газар он: 1989 онд Улаанбаатар хотод төрсөн. Боловсрол, мэргэжил: 1996-2004 онд СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль, 2004-2007 онд Шинэ Монгол ахлах сургууль, 2007-2011 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 2020-2024 онд БНХАУ-ын Ухань хотын Жунгнаны Эрхзүй, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар суралцаж төгссөн. Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. Англи хэлтэй. Ажлын туршлага: 2011-2012 Монгол банкинд Гадаад бичиг хариуцсан ажилтан, 2012-2018 онд Тагнуулын Ерөнхий газар, 2018-2022 онд Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд техник ажилтан, 2022-2024 онд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад төслийн ажилтан, зөвлөх, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байна. |