1992 оны 9 дүгээр сард Сүхбаатар районыг Сүхбаатар дүүрэг болгосноор дүүргийн санхүү, татварын хэлтсийг салган санхүүгийн хэлтэс, татварын хэлтэс болгосон ба Санхүүгийн хэлтэс нь хэлтсийн дарга , ерөнхий нягтлан бодогч, төсвийн мэргэжилтэн, бүртгэлийн мэргэжилтэн, орлого эдийн засгийн мэргэжилтэн, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч гэсэн бүтэцтэй ажиллах болсон. 1992 оноос улс орон зах зээлийн эдийн засагт шилжин ажилласантай холбогдон дүүрэг нь төсвийн хувьд орлогоороо зарлагаа нөхөн ажиллах зорилт тавин түүнийгээ амжилттай хэрэгжүүлэн ажилласан. Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн албаны бүтцийг төрийн сангийн тогтолцоонд шилжүүлсэнтэй холбогдон төрийн сангийн зохион байгууллалтаар 2009 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс Санхүү, төрийн сангийн хэлтэс нэртэйгээр 12 орон тоотойгоор дүүргийн санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулан, хэрэгжүүлж байна.
Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 8 дугаар тогтоолын 5 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар Санхүү, Төрийн сангийн хэлтэс нэрээрээ үйл ажиллагаа явуулж байна.
ЗОРИЛГО
Дүүргийн нийгэм эдийн засгийн бодлогод тусгагдах үйл ажиллагааг бүхий л салбарын хүрээнд хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах түүнд тавих хяналтыг өндөржүүлэх, санхүү төсөв, бүртгэл банкны бодлогыг хэрэгжүүлэн санхүүгийн тайланг ил тод болгож мэргэжлийн аудитын байгууллагаар үйл ажиллагааны дүгнэлт гаргуулан тодорхой үр дүнд хүрнэ. Зорилт: Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, улс, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, улсын төсвийн байгууллагуудын зарлага санхүүжилт, төрийн сангийн төлбөр тооцооны хэрэгжилт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, хэрэгжилт, дээрх үйл ажиллагаатай холбогдсон судалгаа, тооцоо, тайланг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
ЧИГ ҮҮРЭГ
• Монгол Улсын Төсвийн тухай хууль, Санхүүжилтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн болон төсөв, санхүүгийн холбогдолтой бусад хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний биелэлтэнд хяналт тавина.
• Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлэн банкны үйлчилгээг боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хөнгөн шуурхай үйлчилнэ.
• Дүүргийн төсөв, мөнгөн хөрөнгийн тусгай зориулалтын сангуудыг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлнэ.
• Орон нутгийн төсвийн төлөвлөгөөг нягтлан бодох бүртгэлийн хагас, бүтэн жилийн тайлан тэнцэл, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа, худалдан авах бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд тулгуурлан зохиож Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлж, биелүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг төрийн сангаар дамжуулна.
• Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулан багцад хувиарлагдан ирсэн хөрөнгийн хэмжээгээр үр дүнгийн нь тооцон санхүүжилт олгох, хяналт тавьж ажиллана.
• Дүүргийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг үр өгөөжтэй ашиглах талаар арга хэмжээ авч ажиллана.
• Төсөвт байгууллагын санхүүжилт зохих журмын дагуу зарцуулагдаж буйд санхүүгийн хяналт тавьж, шалган зааварчлах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, мэргэжлийн удирдамж чиглэлээр хангаж ажиллана.
• Аж ахуйн нэгж болон төсөвт байгууллагуудын улирал, жилийн санхүүгийн тэнцлийг шалган авч баталгаажуулж, Татварын хэлтэстэй орлого бүрдүүлэлт, тайлан тэнцлийн талаар тулгалт хийж, төсөв бүрдүүлэлтийн талаар бүртгэлээр хяналт тавьж саналаа боловсруулж Засаг даргад танилцуулна.
• Дүүргийн төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг тогтоосон хугцааны дотор гаргаж холбогдох байгууллага, удирдлагад хүлээлгэн өгнө.
• Татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавих, татварын оногдуулалт, төлөлттэй холбогдсон таргаан шийдвэрлэх асуудлыг хариуцан гүйцэтгэнэ.
• Дүүргийн төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг болох тэмдэгтийн хураамж, газрын төлбөр, хүү торгуулийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого бүрдүүлэхтэй холбогдсон ажлыг зохион байгуулж, орлогын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.
• Дүүргийн санхүүгийн нэгдсэн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, ангилагдаагүй зардал түүний задаргаа жагсаалтыг боловсруулж батлуулах, шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөнд зохицуулалт, тодотгол хийж, өөрчлөлт оруулах асуудлаар санал өгч тусгагдсан арга хэмжээг санхүүжүүлэх ажлыг хариуцан, зарлын төсөв болон гүйцэтгэлд хяналт тавина.
• Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, өр авлагын барагдуулалт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын нэвтрэлт, анхан шатны бүртгэл хөтлөлтөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллана.
• Төсвийн аливаа үргүй зардлыг багасгах, орон тоо, цалингийн санд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж шийдвэрлүүлнэ.
• Орон нутгийн өмч хөрөнгө болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн дүнг нэгдсэн тооллогоор гаргаж бүртгэлийг сайжруулах, ашиглалтын үр ашгийг дээшлүүлнэ.
• Санхүүгийн аливаа үйл ажиллагааг дүүргийн аж ахуйн нэгж байгууллага болон төсвийн байгууллагад нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв тайлагнах, санхүү нягтлан бодох бүртгэлийн талаарх бодлогыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлнэ.