Овог нэр: Мөнхмагнай овогтой Алтангэрэл Төрсөн газар, он: 1989 онд Улаанбаатар хотод төрсөн. Боловсрол, мэргэжил: 1996-2005онд ерөнхий боловсролын дунд сургууль, 2006-2010 онд БНХАУ-ын Яншан их сургуулийг бизнесийн удирдлага, 2012-2014 онд БНХАУ-ын Нанкай их сургуулийг хятад хэл-эдийн засаг, 2016-2019 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. Бизнесийн болон төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Хятад хэлтэй. Ажлын туршлага: 2012-2014 онд “Мөнхийн болор” ХХК-д менежер, 2014-2019 онд “Стандарт инженеринг” ХХК-д менежер, 2020-2021 онд “Даш нислэг” ХХК-д захирал, 2020-2024 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2021-2024 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч, 2024 оны 10 дугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
Холбоо барих:70070100 |