АЖ АХУЙН ТАСАГ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу дүүргүүдийн бүтэц, зохион байгуулалтыг 1992 онд шинэчлэхэд Засаг даргын Тамгын газарт үйлчилгээ, аж ахуйн тасаг байгуулахаар шийдвэрлэсэн нь анхны үндэс суурь болсон.

Аж ахуйн тасгийн үндсэн чиг үүрэг нь Засаг даргын Тамгийн газрын болон хороодын Засаг даргын ажлын албаны материаллаг баазыг бэхжүүлэх өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үйлчилгээ аж ахуйн засвар, тохижилт зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд албан хаагчдын ажиллах ая тухтай орчин бүрдүүлэх юм.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар долоон хороондоо өөрийн “Иргэдэд үйлчлэх төр захиргааны нэгдсэн төв байр”-тай болсон. 2014 оны Засаг даргын Тамгын газрын шинэ бүтцээр Аж ахуйг тасаг нь Нийтлэг үйлчилгээний алба болон өргөжиж, цэвэрлэгээ үйлчилгээ, тээвэр ашиглалтын тасагт 75 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн дүүргийн Засаг даргын А/249 дүгээр захирамжаар Аж ахуйн тасаг болон ажиллаж байна. Аж ахуйн тасаг нь байгуулагдсан цагаасаа Засаг даргын Тамгын газрын болон хороодын их болон урсгал засварыг цаг хугацаанд хийж ирсэн. 2014 оны аравдугаар сараас Иргэдэд үйлчлэх төр захиргааны нэгдсэн төв байрандаа шилжин байрлах ажлыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг тасалдуулахгүй богино хугцаанд амжилттай зохион байгуулсан.