Дүүргийн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан төрийн захиргааны эрх зүйн актын хэрэгжилтэнд хяналт тавих эрх үүрэг бүхий орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага юм. Тус хэлтэс нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн 55 тоот тушаалаар байгууллагдсан бөгөөд Хэлтсийн дарга, эрх зүйн мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын тасаг,хүнс хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр үйлчилгээ байгаль орчны хяналтын тасаг,нийгмийн хамгааллын хяналтын тасаг гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Эрхэм зорилго: Дүүргийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

  1. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх замаар амьдрах, ажиллах, сурч боловсрох, чанартай хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлнэ.
  2. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах замаар иргэдэд аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  3. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх
  4. Эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангуулахад дэмжлэг үзүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Иргэдэд нийгмийн хамгаалал, халамж, даатгалын үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатны байгууллагуудад хангуулах
  • Иргэд аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг хангуулах
  • Холбогдох дүрэм, журам стандартад нийцсэн соёлын үйлчилгээг иргэдэд хүргүүлэх
  • Иргэд аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг хангуулах
  • Эмчлэх оношлох, нөхөн сэргээх, тусламж үйлчилгээний стандарт, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх сувилах үйл ажиллагаанд мөрдөх болон эмнэлгийг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас урьдчилан сэргийлэх журмын хэрэгжилт болон оношлогч рентген болон бусад техник тоног төхөөрөмжинд чанарын хяналт тавих
  • Иргэдэд чанарын баталгаатай эмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бололцоог бүрдүүлэн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслэлийн олголт, түгээлт, хадгалалтыг заавар журмын дагуу хийж гүйцэтгүүлэх, хяналт тавих
  • “Хүнсний тухай” болон холбогдох хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүчин зүйл, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах ,хоолны хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлэх
  • Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, шинээр сөрөг нөлөөлөл бий болгох нөхцөл боломжийг таслан зогсооход хяналтын үйл ажиллагааг чиглүүлж, орчны эрүүл мэндийн чиглэлээр гарсан хууль тогтоомж, эрүүл ахуйн норм, дүрэм, хэм хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлгээ дүгнэлт гаргах
  • Дүүргийн нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын “Малын удмын сан”, “Эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай”, “Ургамал хамгааллын тухай” хууль болон мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн түүхий эд, тэжээл бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, боловсруулах, худалдаалах холбогдох дүрэм шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ахуйн үйлчилгээний цэг салбаруудад үйлчилгээний чанар, технологи ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг арилгуулах.

Зочид буудал, аялал жуулчлал, амралт сувилал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тус хэлтэс нь эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын тасаг гэсэн бүтэцтэйгээр 23 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Нэрс

Албан тушаал

Утас

Цахим шуудангийн хаяг

1

П.Даваатөмөр

Хэлтсийн дарга 

99067668

   

2

 

Хэлтсийн ахлах, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын тасгийн ахлах

   

3

О.Цэндхүү

Байгаль орчин, дэд бүтэц хөдөлмөрийн хяналтын тасгийн дарга

99048969  

4

 

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

 

 b.enkhrii@yahoo.com

5

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын тасгийн ахлах

  70009851

6

Улсын байцаагчид

   

 

Нийгмийн хамгааллын хяналтын тасагДүүргийн төсвөөс санхүүжилт авдаг байгууллагууд болон дүүрэг дэх нийслэлийн өмчийн ба өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд, өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд “Хөдөлмөрийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай” багц хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалган, биелэлтийг хянан ажиллах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын тасаг:Хүнс, орчны аюулгүй байдлыг хангах, халдварт өвчин, хордлогоос сэргийлэх, түүнтэй тэмцэх, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эмнэлэг, сургууль, хүүхдийн байгууллагын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах, бүх шатны боловсролын чанарыг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ эм биобэлдмэлийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр хяналт шалгалт хийж, Монгол Улсын холбогдох хуулиуд, салбарын яамдаас гаргасан шийдвэр, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хангуулах зорилтыг хэрэгжүүлж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын тасагХүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, нийслэл хотод хөдөө орон нутгаас хүн, малын халдварт өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн хяналтын үйлчилгээ үзүүлэх, холбогдох хууль, дүрэм журам, стандартыг хангуулах замаар Дүүргийн хүн амыг баталгаатай, эрүүл хүнс, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.Байгаль орчин болон байгалийн нөөц баялагийн ашиглалт хамгаалалт, химийн хорт болон аюултай бодисын хадгалалт хамгаалалтын чиглэлээр хяналт шалгалт явуулан, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм журмыг сахиулах, сурталчлан таниулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, орчныг бохирдлоос хамгаалах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг хангахад оршино.