Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд “төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих,төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт,зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.”гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор “Дотоод аудитын дүрэм”-ийг баталж, дүүргийн Засаг даргын 2013 оны 429 дүгээр захирамжаар Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны бүтцийг дарга, 4 дотоод аудитор байхаар баталсан.
АЛБАНЫ ЗОРИЛГО
Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал, дотоод хяналтын үйл явцыг үнэлэн, сайжруулахад оршино.
АЛБАНЫ ЗОРИЛТУУД
- 1.Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга хэлбэрийг нэвтрүүлэхэд дотоод аудитын үйл ажиллагааг чиглүүлэх
- 2.Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх
- 3.Олон нийтийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах
- 4.Дотоод аудитруудад тавигдах шалгуур шалгуур шаардлагыг тодорхой болгож, тэдгээрийг сургаж мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
АЖЛЫН АЛБА
Дүүргийн Засаг даргын 2013 оны 429,430 дугаар захирамжаар Дотоод аудитын албаны бүтэц, даргыг томилон ажиллуусан. Дотоод аудитын албаны даргын 2013 оны 1,2,13 дугаар тушаалаар дотоод аудиторыг томилон 6 орон тооны, 1 хөдөлмөрийн гэрээт ня-богийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Д/д | Овог нэр | Албан тушаал | Гар утас | Цахим хаяг |
1 |
Б.Батцэцэг | Дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах дотоод аудитор | 77011221 | battsetsegsbdaudit@gmail.com |
2 |
Б.Ариунаа | Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч, ахлах дотоод аудитор | 77011221 | ariuna_bdch@yahoo.com |
3 | Д.Цэцэгсүрэн | Дотоод аудитор | 77011221 | tsetsegsuren89@yahoo.com |
4 | Д.Энхболд | Нягтлан бодогч | 77011221 | enkhbolddoo@yahoo.com |
5 6 |
М.Энхжаргал | Архив, бичиг хэргийн эрхлэгч | 77011221 | enkhjargalmunkhbayar605@gmail.com |