Мэдүүлгийн маягт гэж ямар бүртгэл хийлгэх тухай мэдээллийг багтаасан тусгайлсан асуулттай маягт юм. Мэдүүлгийн маягтийг бүртгэлийн цонхноос авч бөглөөд бусад материалтай хамт бүртгэгчид өгнө.
Барьцаагаар хангагдах үнийн дүнгээс Энгийн үйлчилгээнд 0.05% , яаралтай үйлчилгээнд 0.1% тус тус төлнө.
Мэдүүлгийн маягтийгтухайн хөрөнгийг худалдан авсан иргэний мэдээллээр бөглөнө.
Бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдвөл мэдүүлгийн маягтийг бэлэг хүлээн авагч буюу хүүгийн мэдээллээр бөглөнө.
Мэдүүлгийн маягтийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзнээр бөглөөд мэдүүлэг гаргасан гэдэг дээр нь найзынхаа байрыг зээлэнд тавьж байгаа иргэн нь гарын үсгээ зурна.
ҮХЭХ-ийн Улсын бүртгэлийн дугааргэсэн11-н нүдтэй хэсэгт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа
- орон сууцны гэрчилгээнд "Ү" гэсэн дугаартай тоог
- газрын гэрчилгээнд "Г" гэсэн дугаартай тоог бичнэ.
Хөрөнгөтэй эсэх лавлагаанд яаралтай үйлчилгээ байхгүй ажлын 3 хоногт гаргуулж болно.
Та нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэхтэй бол болно.
25, 45 насны иргэний үнэмлэхний сунгалт, 16 нас хүрээд шинээр иргэний үнэмлэх авах тохиололд заавал өөрийн биер ирж өгнө. Иргэний үнэмлэхний сунгалтанд таны зураг хурууны хээ зэргийг дахин авдаг болно.
Харин хаясан гээсэн тохололд өөр хэн нэгийг ирүүлэх боломжтой.
Цахим үнэмлэхний хугацаа дууссан өдрөөс хойш 1 сарын дотор ирж үнэмлэх гаргуулах материалаа тухайн оршин суугаа харъяа дүүргийн бүртгэлийн хэлтэст өгнө.
Иргэний үнэмлэхний үнэ 15000 ₮ /голомт банкны 1165004534/ тоот дансанд тэмдэгтийн хураамж 3300 ₮ /голомт банк 1165007797/ тоот дансанд тушаана.
Хүүхэд эхийнхээ хаягийг дагах болохоор ээж нь Сүхбаатар дүүрэг байхад болно. Иргэний цахим үнэмлэхний хугацаа нь дуусаагүй байх ёстой.
Хүүхэд төрснөөс хойш нэг сарын дотор төрсний гэрчилгээг авч болно.
Та хоёр гэрлэлтээ батлуулаагүй буюу гэрлэсний гэрчилгээгүй бол хүүхэд тань эцгээрээ овоглох боломжгүй. Харин гэрлэсний гэрчилгээтэй бол эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор хүүхэд тань эцгээрээ овоглосон төрсний гэрчилгээ авах боломжтой.
Тухайн сургалтанд заавал суух албагүй гэхдээ шинээр гэр бүлээ батлуулж байгаа залуу гэр бүлийн хувьд тухайн сургалтанд суусан байхад зүгээр.
Шинжилгээг заавал гэрлэлтээ батлуулах дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд өгч бөглүүлсэн байх бөгөөд эрүүл мэндийн хуудсанд тухайн дүүргийн эрүүл мэндийн дарга гарын үсэг зурж тамга дарсанаар хүчин төгөлдөр болно.
Үгүй ээ Сүхбаатар дүүргийн хувьд гэрлэлтээ батлуулах гэж байгаа 2 иргэний хэн нэг нь тус дүүргийн хаягтай байхад гэрлэлийг энд бүртгэж байгаа.
Гэрлэлт цуцлуулах тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах хугацаа буюу 14 хоног өнгөрсний дараа бүртгэлд бүртгэж болно.
Боломжгүй. 0-18 насны хүүхдийн овог нэрийг заавал төрсөн эцэг, эхийн зөвшөөрлийг авч бүртгэх тул боломжгүй.
Төрсний гэрчилгээний лавлагааг үндэслэж дахин олгоно. Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагааг төрсөн эх нь төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авч болно гарахгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас лавлагааг авна.