ЗОРИЛГО

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй бодлого зорилтыг хэрэгжүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдал болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, орон сууц нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, хот суурин газрын оршин суугчдын тоо түүний шилжилт хөдөлгөөн цаашдын өсөлт хандлагад уялдуулан хүн амын эрүүл мэнд экологийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

ЗОРИЛТ

Дүүргийн хүн амын байршил, бодит хэрэгцээтэй уялдуулан хүн амд дэд бүтцийг ойртуулах, шинээр авто зам тавих, цахилгаан дулаан, усны хангамж, орчны гэрэлтүүлгийг сайжруулах буюу хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, зохиомол чийглэг орчин бий болгоно.

ЧИГ ҮҮРЭГ

• Нутаг дэвсгэрийн тохижилт, соёлжилт, гэрэлтүүлэг, реклам чимэглэл, гудамж талбайн ариун цэвэр, хог, цас мөсний цэвэрлэгээний гүйцэтгэл, чанарт хяналт тавих, байгаль орчныг хамгаалах, мал эмнэлэг, эмчилгээний ажлыг зохион байгуулж хяналт тавина.

• Орон сууц нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ тээвэр холбоо, худалдаа, усан хангамж, цахилгаан эрчим хүч, дулаан зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээний зүйлээс доголдож байгаа салбар, аж ахуйн нэгжийг шалгах /доголдлыг арилгуулах/ тусалж хамтран ажилллана.

 Орон сууц ашиглалтын сууц өмчлөгчдийн холбоо, ОСНАА-н конторууд, мал эмнэлэг, цахилгаан шугам сүлжээний болон харилцаа холбооны тасаг, тохижилт үйлчилгээний компани зэрэг мэргэжлийн байгууллага, албадын ажлын уялдаа холбоог сайжруулж, нягт хамтран ажиллана.

 Дэд бүтэц, үйлдвэрлэлийн техник, технологийн чадавхи, ажиллах хүчний нөөц боломжид түшиглэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, дулааны аргаар боловсруулсан утаагүй шахмал түлш болон хийн түлшний үйлдвэрлэлийг дэмжин хэрэглэгчдийг хангана.

 Агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцно.

 Хог хаягдлыг менежментийг сайжруулах, хог хаягдлаас үүсэх бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авна.

 Иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд халгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, дулааны аргаар боловсруулсан утаагүй шахмал түлш болон хийн түлшний үйлдвэрлэлийг дэмжих, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

 Дүүргийн дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэх тохижилтын ажлын төлөвлөгөө, төсөл зургийг холбогдох байгууллагатай хамтран хийж ажлын гүйцэтгэлд нь хяналт тавина.

 Хот, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, байгууллагын орчинд хийгдэх гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зохион байгуулна.

 Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэнэ.

 Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлнэ.