• МУЗН нь иргэдээс Олон Улсын Улаан Загалмай Хөдөлгөөний дүрэм үндсэн зарчмуудыг зөвшөөрч, тэдгээрийн болон Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын зарчим, хэм хэмжээ, үзэл санааг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдан өөрийгөө удирдах ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг хүмүүнлэгийн байгууллага юм.

    Үйл ажиллагааны чиглэл

    • Гамшгийн менежментийн хөтөлбөр:

    Гамшгийн бэлэн байдлын сургалт, сурталчилгаа зохион байгуулах, Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэнүүдээс бүрдсэн Анхны тусламжийн нөхөрлөл байгуулж сургаж дадлагажуулах, Гамшигт нэрвэгдсэн хүмүүст яаралтай болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээг үзүүлэх, Гамшигаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

    • Эрүүл мэнд анхны тусламжийн хөтөлбөр:

    Анхны тусламжийн сургагч багш, сайн дурын идэвхтэнүүдийг бэлтгэх, эрүүл мэнд аюулгүй амьдралын зөв хандлагыг эзэмшүүлэх сургалт, сурталчилгаа явуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.

    • Халамж, сайн дурынхны хөтөлбөр:

    Олон нийтэд тулгуурласан халамж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, зорилтот бүлгийн хүмүүсийг асрах, мэргэшүүлэх сургалтанд хамруулах, хүнс, хувцас,ариун цэврийн хэрэгсэл,туслах хэрэгсэлийн тусламж дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

    • Цусны донорын хөтөлбөр:

    Сайн дурын авлагагүй цусны донор элсүүлэх, доноруудаа алдаршуулан урамшуулах, явуулын цусны донорын өдөрлөг зохион байгуулж цус цуглуулах, Залуу донор-25 клуб байгуулан донорын эгнээг өргөжүүлэх сургалт, сурталчилгаа явуулдаг.

    • Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн :

    Сургууль, коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвүүд дээр Улаан Загалмай бүлэг ,бүлгэм,клуб байгуулан хүүхэд залуучуудын санаачлага дээр тулгуурлан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэж урьдчилан сэргийлэх сургалт,уулзалт, өдөрлөг, тэмцээн уралдаан зохион байгуулах,Хүүхэд багачуудын Тусч хамтлагыг байгуулж хүмүүст туслах, үндэсний болон олон улсын зуслан цугларалт зохион байгуулдаг.

    • ХДХВ/ДОХ-ын хөтөлбөр:

    Нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВийн халдвараас сэргийлэх, сурталчилах төсөл,хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

    • Ус эрүүл ахуйн хөтөлбөр :

    Иргэдийн аюулгүй усны хангамжийг сайжруулах, сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг.

    • Мэдээлэл сурталчилгаа, маркетинг:

    Мэдээлэл сурталчилгааны сургалт семинар зохион байгуулах, ном, товхимол, гарын авлага гаргах, Нигүүсэл сонингоор дамжуулан хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчилах зэрэг үндсэн 8 хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

    МУЗН-ын салбар нэгж болох Дунд Шатны Хороод 21 аймаг, 8 дүүрэг, Төмөр зам, ОБЕГазар, Хил хамгаалах газар зэрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрийн нэг нь Сүхбаатар дүүргийн Улаан Загалмай Хороо юм. Сүхбаатар дүүргийн Улаан Загалмай Хороо 1999 онд байгуулагдаж дүүргийнхээ хэмжээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна.


    Овог нэр

    Албан тушаал

    Утас

    1

    А.Амаржаргал

    арга зүйч

    99793266

    2

    А.Эрдэнэтуул

    нягтлан бодогч

    88180855