Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын хороо нь анх Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спорт сургалтын төв нэртэйгээр Нийслэлийн Засаг даргын 1994 оны А/54 тоот, Сүхбаатар дүргийн Засаг даргын 1994 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Байгууллагын эрхэм зорилго
Биеийн тамир, спортыг өдөр тутмын хэрэгцээ болгож, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлж, тэдний бие бялдрын боловсрол, соёлыг дээшлүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
- Дүүргийн хэмжээнд биеийн тамир, спортын, чийрэгжүүлэлтийн арга хэмжээ үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах,
- Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, тэнд ажиллагсадын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,
- Хүн амын дунд биеийн тамир, чийрэгжилтийн талаар сургалт, сурталчилгаа явуулах,
- Биеийн тамирын заал, талбай, кабинетийн ашиглалт, тохижилтонд хяналт тавьж ажиллах,
- Дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төв, клубуудын судалгааг гаргаж, тэдэнтэй хамтран ажиллаж үйл ажиллааг нь идэвхижүүлэн ажиллах,
- Дүүргийн хэмжээнд зохиогдож байгаа төрөл бүрийн уралдаан тэмцээнүүд, нийтийн биеийн тамир болон спортын өдөрлөгүүдийг зохион явуулж, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох,
- Хүн амын эрүүл мэндийг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолыг багасгахад гол ажлаа чиглүүлэн ажиллаж ирсэн.
Мөн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадуудын дунд жилд 15-30 спортын төрөлд дүүрэг, хот, улс, олон улсын болон нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний байруудад тогтмол шалгарч ирсэн. Улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдээс дурьдвал 2005 онд Оюутны спортын анхдугаар наадамд Нийслэлийн хэмжээнд байгууллагаараа 3 байр, Улсад шагналт 4-байр, 2006 оны Үндэсний спортын их наадамд УБ хотын хэмжээнд 3-р байр, 2007 оны Монголын Хүүхдийн спортын III их наадамд нийслэлд 3-р байр, Улсад хот хөдөөгийн 37 байгуулагаас 7-р байр /шилдэг аравт/, 2008 оны Монголын Бүх Ард түмний XII их наадамд нийслэлд манай дүүрэг 2-р байр, Улсад 4-р байранд тус тус шалгаран гялалзсан амжилтуудыг гаргасан байна. Манай биеийн тамир, спортын хороо нь чадалтай, сайн тамирчдыг төрүүлэн гаргасаар байна.
Тус хорооноос спортын гараагаа эхэлсэн алдартнуудаас:
- Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат,
- Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх,
- Дугуйн спортын гавьяат дасгалжуулагч П.Даржаа,
- Чөлөөт бөхийн спортын гавьяат мастер, Ардын багш Ч.Дамдиншарав,
- Чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч С.Магсар,
- Боксын спортын олон улсын хэмжээний мастер Д.Баясгалан зэргийг дурьдаж болно.
Тус хороо нь дарга, нягтлан бодох-1, ахлах мэргэжилтэн-2, бичиг хэрэг-1, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн-1, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн-3, спортын биеийн тамир хариуцсан мэргэжилтэн-2 гэсэн орон тооны бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Анхны даргаар волейболын спортын мастер Х.Доржжүгдэр, 1994-2001 он хүртэл үндэсний сурын спортын мастер Ш.Бямбасүрэн, 2001-2020 он хүртэл М.Алтангэрэл, 2020 оноос Б.Мөнх-эрдэнэ тус хорооны даргаар ажиллаж байна.
ХОЛБОО БАРИХ :
- FACEBOOK хаяг – Сүхбаатар Дүүрэг Спорт Хороо
- ВЭБ хуудас - https://sbd.sport.gov.mn/
- Утас – 11315651, 70115651