"СҮХБААТАР" СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОР

Улсын Их Хурлын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачилга, дэмжлэгээр өндөр настан, хүүхэд, жирэмсэн эхчүүдэд сэргээн засах, тусламж үйлчилгээг хүргэх сувиллын цогцолбор 2015 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус цогцолбор нь 65 ортой, нөхөн сэргээх засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг нийт 15 төрлийн сэргээн засах, тусламж үйлчилгээг дүүргийнхээ 15 мянга гаруй ахмад, дөрвөн мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, жирэмсэн эхчүүд, суурь өвчлөлтэй хүүхдэд үзүүлж байна. Сувиллын цогцолбор нь нийтдээ 1.6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд улсын төсвөөс 1.2 тэрбум, дүүрэг, орон нутгийн төсвөөр 17 нэр төрлийн 85 сая төгрөгийн тавилга, 112 сая төгрөгийн 21 төрлийн багаж, тоног төхөөрөмж, "Дэлхийн Зөн" ОУБ-ын хандив тусламжаар 25 нэр төрлийн 25 сая гаруй төгрөгийн эд хогшил, тавилга нийлүүлэгдсэн.