“Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдэл нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын бодлого чиглэл, шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн II дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага юм. Эмнэлэг үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг ханган бэхжүүлэх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн анхны нэгж нь 1970 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Хүүхдийн II эмнэлэг ” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Алсын хараа: Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний сэтгэл, эрэлт хэрэгцээнд нийцтэл мэргэжлийн өндөр түвшинд чанартай, шуурхай үзүүлснээр дүүргийн хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэхэд чиглэнэ.
Эрхэм зорилго: ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ТАНТАЙ ХАМТ Үйл ажиллагаандаа баримтлах зарчим: Тус Эрүүл мэндийн нэгдэл нь эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагаандаа хамт олноороо хэлэлцэж баталсан “5С”-ийн зарчмыг баримталдаг.
- Сайн ёс суртахууныг дээдэлж мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахигчид байх
- Сайтар мэргэшсэн мэргэжилтнээр санаанд хүрсэн үйлчилгээг үзүүлэх
- Сайн чанарыг эрхэмлэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
- Сахилга, хариуцлагатай байж ажлын гүйцэтгэлийн үр дүн бүрийг тооцдог байх
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба-ыг НЭМТ Эрхэлсэн орлогч дарга удирдана. Өрхийн эмнэлгийн тусламж хариуцсан менежер, Хүүхдийн мэргэжилтэн, Эх барих эмэгтэйчүүдийн ахлах эмч, сургалт сурталчилгаа хариуцсан менежер, халдвар судлагч, Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч нарыг хариуцна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба-ыг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга (Зөвлөх поликлиникийн эрхлэгч) удирдана. Зөвлөх поликлиникийн нарийн мэргэжлийн тасаг, Эх хүүхдийн тасаг, онош зүй, сэргээн засах эмчилгээний тасаг хөтөч сувилагч, Салбар амбулатори I, II-ийг хариуцна.
Хүний нөөц, статистик мэдээллийн алба-ыг Дотоод ажил, хүний нөөцийн асуудал хариуцсан менежер удирдаж Бичиг хэргийн ажилтан, Дотоод ажил хүний нөөцийн туслах, Статистикч эмч нарыг хариуцна.
Санхүү, хангамж үйлчилгээний алба-ыг Ерөнхий ня-бо удирдаж тооцооны ня-бо, Эдийн засагч, Аж ахуйн эрхлэгч, нярав, мужаан, цахилгаанчин, слесарь, жолооч, үйлчлэгч, угаагч, өлгүүрчин, нарыг хариуцна.
Сувилахуйн алба-ыг Сувилахуйн албаны дарга удирдаж Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Өрхийн эмнэлгийн бүх сувилагч, тусгай мэргэжилтнээ хариуцна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба НЭМТҮАлба, ЭТҮАлба, Хүний нөөц, статистик мэдээллийн албыг ерөнхийд нь хариуцаж ЭТҮЧанарын дотоод хяналтыг зохион байгуулах, уялдаа холбоог хангах, орц, үйл явц, үр дүнгийн үзүүлэлтээр үнэлэх, чанарын баталгааг хангах чиглэлээр ажиллана.