БҮТЭЭЛЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулсан Бүтээлч хот уралдааны Бүтээлч дүүрэг номинацид Засаг даргын Тамгын газар, Бүтээлч хороо номинацид 20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, Бүтээлч иргэн номинацид 14 дүгээр хорооны иргэн Д.Даваасүрэн нар амжилттай оролцож, батламж гардан авсан бол уралдааны Бүтээлч иргэн номинацийн Тэргүүн байрт 7 дугаар хорооны иргэн, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч Д.Баярхуяг шалгарлаа.