ЗОРИЛГО:
Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын шийдвэр, захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянах, эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, захирамжлалын баримт бичигт кодификаци хийх, дүүргийн Засаг дарга, Тамгын газрыг шүүхэд төлөөлөхөд оршино.
ЧИГ ҮҮРЭГ
-
Удирдлагаас шийдвэр гаргах ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлж, хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг хангах
-
Дээд газраас ирсэн тогтоол шийдвэр, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилт, мэдээ судалгаа, удирдамжийн биелэлтийг цаг тухайд нь нэгтгэн эрх зүйн актын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлнэ.
-
Эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх
-
Засаг дарга, Засаг даргын Тамгын газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж ажиллана.
-
Нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй жагсаал, цуглааны талаар Засаг даргыг эрх зүйн мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэн хяналт тавьж ажиллах
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг судлан албан тушаалтныг мэдээллээр хангах
-
Нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хууль хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах.