ЗОРИЛГО

Худалдаа, үйлчилгээний чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг бүх талаар хангахад чиглэсэн төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай үзүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний нэр төрлийг олшруулж, шинэ техник технологи дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх замаар худалдаа, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлого баримтлан ажиллана.

ЧИГ ҮҮРЭГ

 Худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал болон бусад бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дагаж мөрдүүлэх хууль тогтоомж, Монгол Улсын стандартуудын хэрэгжилтийг хангуулж ажиллана.

•  Дүүргийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, өрхийн тариалан эрхлэлтийг дэмжин, төсөл хөтөлбөр, зээл тусламжид хамруулж, хүнсний чанар аюулгүй байдлыг ханган ажиллана.

• Үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, салбарын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр төрөл бүрийн сургалт, семинар, үзүүлэх сургалт, үзэсгэлэн худалдаа зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.

• Худалдаа, үйлчилгээний салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, үйлчилгээний стандартын хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг явуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ.

• Иргэдээс хүн амын үйлчилгээтэй холбогдон гарч байгаа эрэлт хүсэлт, гомдол, санал шүүмжлэлийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт явуулж, санал хүсэлтийг түргэн шуурхай барагдуулан, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг ханган ажиллана.