"АРДЫН УРЛАГ, ӨВ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЬЕ" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

 Удахгүй тохиох олон улсын Ахмадын өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран “Ардын урлаг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Менежер Э.Чинзориг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Ахмадын хороон дарга Б.Мөнхцэцэг болон хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд, хороодын ЗДАА, ахмадын зөвлөлийнхөн оролцлоо.

Ахмадаа алдаршуулъя уриан дор зохион байгуулсан тус өдөрлөгт дүүргийн соёлын биет болон биет бус өв тээгч, өвлөн уламжлагч, ардын авьяастан, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч ахмадууд болон тэдний үр хүүхэд, өвлөн тээгчид үзэсгэлэнгээ дэлгэж,  уран бүтээлийн дээжсээ толилуулав.

Нийтлэлийг хуваалцах