​БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДДЭЭ #БАЯРЛАЛАА

​БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДДЭЭ #БАЯРЛАЛАА

Өчигдөр буюу 2022.12.25-ны ням гарагт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” 07 дугаар албан даалгавар гарган 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын албаар дамжуулан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, СӨХ-дод мэдээлэл хүргэн ажиллалаа.

Их цэвэрлэгээнд 1573 аж ахуйн нэгж, байгууллага оролцож орчныхоо 50м буюу нийтдээ 110 гаруй мянган м2 талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна. Мөн “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн зам талбайн 55 үйлчлэгч Денвер, Эрхүүгийн гудамжны төв замын 138113 м2 талбайн цас мөсийг цэвэрлэлээ. “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-аас Гоодой, Шарга морьт, Бэлх, Сэлхийн зуслангийн автозам, автобусны буудлууд, явган хүний зам болон 71 дүгээр сургуулийн өгсүүр хэсэг, Тоосгоны эцсийн автозам, замын зорчих хэсэгт нийтдээ халтиргаа, гулгаанаас сэргийлж 18 тн давс, 6 тн бодисыг цацлаа. Дүүргийн хэмжээнд 156 тн давс, 251 тн бодис нөөцөд бий.

Нийт цас, мөсний их цэвэрлэгээнд идэвхтэй хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа #БАЯРЛАЛАА. Цаашид үргэлжлүүлэн орчныхоо цас, мөс, хогны цэвэрлэгээг тогтмол хийн ажиллахыг уриалж байна. 













Нийтлэлийг хуваалцах