#СБД ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАНГ ИЛТГЭЛЭЭ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн бүтээмжийн үндэсний хорооны даргын баталсан хуваарийн дагуу орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайланг өнгөрсөн баасан гарагт цахимаар илтгэлээ. Тайланг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Орлогч У.Өнөрцэцэг илтгэж, хэлтэс, нэгжийн дарга нар оролцов. Илтгэлд хүний эрх, эрх чөлөөг хангах үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж, хүний эрхийг хангах үндэсний механизмыг хэрхэн дэмжиж ажилласан тухай, Хүний эрхийн Үндэсний комисс, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажилласан сайн туршлага, хүний суурь эрхийг хангасан үйл ажиллагаа, арга хэмжээг тусгажээ. Онцолбол, эрүүл мэндийн чиглэлээр Монгол улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэгдсэн эмнэлэг барьж, ашиглалтад оруулсан байна. Мөн Сүхбаатар эрүүл мэндийн төв 142,444 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ