АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад дүүргээс болон сургууль, цэцэрлэгээс тэтгэвэрт гарсан ахмадуудын төлөөлөл, 1-20 дугаар хороодын ЗДАА, нийгмийн ажилтнууд оролцлоо.Дүүргийн Ахмадын хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын газар, Насан туршийн суралцахуйн төв, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Тэтгэврийн дараах ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ТББ-ууд хамтран оролцож ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, шинэчилсэн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, холбогдох бусад хууль дүрэм, журамд орсон нэмэлт өөрчлөлт, онцлог заалтуудын талаар мэдээлэл танилцуулга хийлээ. Мөн дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл ахмад настны хөгжлийг дэмжих чиглэлээр дүүргээс зохион байгуулж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай товч танилцуулж, нийт ахмадууддаа эрүүл энх, ажлын амжилт хүссэн юм.