ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 5 ЗОРИЛТ БҮХИЙ 30 ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛНЭ
Дүүргийн Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл хуралдаж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцүүлэн батлав.
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд 5 зорилт 30 үйл ажиллагаа тусгалаа.
Төлөвлөгөөнд тусгасан онцлог ажлаас танилцуулбал,
- дүүргийн Эрүүл мэндийн төвд хүүхдийн эрт илрүүлгийн төв байгуулах,
- хүүхдийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг сайжруулах,
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд эх, хүүхэд, нөхөн үржихүйн чиглэлээр сэдэвчилсэн аян зохион байгуулж, үр дүнг тооцох,
- гэр бүл төлөвлөлт, нярай, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, эрүүл амьдралын зан үйл зэрэг чиглэлээр олон нийтэд чиглэсэн видео контент бэлтгэх,
- жендэрт суурилсан хэлбэрээр өсвөр үеийн сургагч багш бэлтгэх зэргээс гадна салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн, дүүргийн Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллана.