"УРАН ЖИРГЭЭ-2025" УРАЛДААНТ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Хүүхэд, багачуудад Дэлхийн болон Монголын шилдэг зохиол, бүтээлийг танилцуулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагыг хөгжүүлэх зорилгоор Уран жиргээ-2025  уралдаант наадмын дүүргийн  шалгаруулалт эхэллээ. Хүүхэд багачууд чөлөөт сэдвийн хүрээнд сургуулийн өмнөх буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах насны гэсэн ангиллын дагуу сонгосон бүтээлээ унших юм. Уран жиргээ наадмыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог агсны зохиол бүтээлийг алдаршуулах, мөнхжүүлэх, танин мэдүүлэх зорилгоор түүний нэрэмжит болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн дүүргийн шалгаруулалтад төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 20 сургууль, 22 цэцэрлэгийн 200 гаруй хүүхэд багачууд оролцохоор бүртгүүлсэн байна. Өнөөдөр уралдаант наадмын сургуулийн насны шалгаруулалт эхэлж байгаа бол  маргааш цэцэрлэгийн насны шалгаруулалтаар үргэлжилж, дүнгээ танилцуулна.    

Нийтлэлийг хуваалцах