#СБД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР 2025 ОНД 20 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ
#СБД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
ХУРАЛДЛАА
Өнөөдөр дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл 2025 оны анхдугаар хурлаа зохион байгууллаа.
Хурлаар 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцын зөвлөмж, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдуулан 5 зорилтын хүрээнд салбар зөвлөлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган, 20 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсгэх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй иргэд үйлчлүүлэх ээлтэй орчин бүрдүүлэхийн зэрэгцээ боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, сургалт, өдөрлөг, уулзалт зохион байгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг ажлууд багтсан байна. Мөн дээрх ажлуудыг тухай бүр олон нийтэд мэдээлэн сурталчлахыг даалгалаа