СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Сүхбаатар дүүргийн удирдлага, нийт төрийн албан хаагчид Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсны гэгээн дурсгалд эмгэнэл илэрхийлэн, 1 минут зогсож хүндэтгэл үзүүлэв. Мөн түүний гэгээн дурсгалд зориулсан эмгэнэлийн дэвтэрт сэтгэлийн үгээ үлдээлээ.