#СБД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл өнөөдөр хуралдаж 2025 онд хэрэгжүүлэн ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө хэлэлцлээ.
МУ-ын ЗГ-аас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/23 дугаар тогтоолоор Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан.
Зорилтот жилийн хүрээнд тус зөвлөлөөс салбар хоорондын уялдааг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуучуудын боловсрол, хөгжил оролцоог дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийг дэмжин, амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх гэсэн 4 зорилтын хүрээнд 14 ажил төлөвлөсөн төлөвлөгөөний төслөө хэлэлцлээ. Цаашид гишүүдээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлан хэрэгжилтийг ханган ажиллах юм.