ТӨР-УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ ОНЫ АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооноос төр-улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөлийн шинэ оны анхны хурлыг зохион байгууллаа. Хурлаар МУЗН, дүүргийн Улаан загалмайн хорооноос 2024 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажил болон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн салбар зөвлөлийн дарга бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр иргэдэд хүмүүнлэгийн чиглэлээр үзүүлэх төрийн зарим чиг үүргийг Улаан загалмайн байгууллагаар гүйцэтггүүлэх Засгийн газрын 2016 оны 234-р тогтоолын хүрээнд төр-улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг орон нутгийн түвшинд байгуулан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүхий л талаар хамтран ажиллаж байгаа талаар онцоллоо.
Сүхбаатар дүүргийн төр-улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөлөөс 2024 онд нийтдээ 240 гаруй сая төгрөгийн санхүүжилттэй хүмүүнлэгийн болон бусад үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулсан байна.