#СБД ХАБЭА-Н САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Засаг даргын А/94 дугаартай захирамжаар “ХАБЭА-н салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан тухай болон зөвлөлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа. Мөн 4 дүгээр сард зохион байгуулагдах “ХАБЭА-н сарын аян”-ы хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, ажлын байрны нөхцлийн сайжруулах, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, албан даалгавар гаргаж, бүх шатанд анхаарч ажиллах талаар хэлэлцлээ. Дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийг ахалдаг бөгөөд тэрээр зөвлөлийн гишүүдээс цаашид ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар санал авч, чадавх бэхжүүлэх, хяналт шалгалт, судалгаа гаргах үүрэг даалгавар өгч, төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах чиглэл өглөө.