ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 200 СУРАГЧ ХӨВГҮҮДИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 200 СУРАГЧ ХӨВГҮҮДИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ
Хүүхэд, залуучуудад хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандлагыг төлөвшүүлэх, хүйсэд суурилсан хүчирхийллийг бууруулах “Because I am a Boy” хөвгүүдийн эрхийн чуулганыг зохион байгууллаа. Энэхүү чуулганд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 46 сургуулийн 9-12 дугаар ангийн хөвгүүдийн зөвлөлийн төлөөлөл 200 сурагч оролцов. Монголын сайн дурынхны төв-Volunteer center of Mongolia ТББ-аас зохион байгуулсан уг чуулганаар нийгэм, улс төр, урлаг соёлын нөлөө бүхий зүтгэлнүүд хүйсийн тэгш байдал, хөвгүүдийн зан үйл, идэвхтэй амьдрал, хөгжил, хүний эрх, хамгаалал, өрсөлдөх чадвар сэдвийн хүрээнд туршлага, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.





Нийтлэлийг хуваалцах