ГЭРЭЛТҮҮЛГИЙН АСАЛТ 99,6 ХУВЬТАЙ БАЙНА

ГЭРЭЛТҮҮЛГИЙН АСАЛТ 99,6 ХУВЬТАЙ БАЙНА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтсээс ашиглалт хариуцсан байгууллагуудтай хамтран нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гол гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллалаа. Дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалтыг БМЖЛ, Спешл тим ап, Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-иуд хариуцан ажилладаг бөгөөд 2025.03.20-ноос 21-нд шилжих шөнийн байдлаар асалт 99,6 хувьтай байна. Нийт 19ш гэрэл асахгүй байсныг засварлаж хэвийн ажиллагаанд оруулах үүргийг өглөө.






Нийтлэлийг хуваалцах