АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг батлагдсан хуваарийн дагуу явуулдаг. Энэ удаа Засаг даргын Тамгын газрын иргэдэд үйлчлэх төв байранд үйл ажиллагаа явуулдаг дэргэдэх хэлтэс, нэгжийн албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүй, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд сургалт явууллаа. Сургалтыг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа удирдан явуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг сахиулж, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэх, мөн соён гэгээрүүлэхтэй холбоотой мэдээ, зөвлөмж өглөө.




Нийтлэлийг хуваалцах