"БИ ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ" ГАР ЗУРАГ, ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний 104 жил, Монгол Цэргийн өдрийг угтан ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд “Би эх орны ирээдүй” сэдэвт гар зураг, эсээ бичлэгийн уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа. Ахлах ангийн сурагчдын дунд эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, эх оронч үзэл, Монгол цэргийн түүхийг таниулах, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх хүсэл, эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уралдаанд 200 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна.
Үүнээс мэргэжлийн багш нар сэдэв зорилго, бүтэц, эшлэл, баримт дүрслэх ур маяг, хэл зүйн найруулга, зөв бичгийн дүрэм гэх зэрэг үзүүлэлтээр дүгнэж, шилдгүүдээ шалгарууллаа. Шилдгүүдийн шагналыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл гардуулж, хүүхдүүдийнхээ хичээл сурлагад амжилт хүсч, авъяас билгээ нээн хөгжүүлж буйд талархал илэрхийлэв.
Нийтлэлийг хуваалцах