#СБД ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

#СБД ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  халиа тошинтой байгаа хороодын ЗДАА, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд хамтран цаг агаар дулаарч, цас мөс хайлж, халиа тошин гэсч байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Сүүлийн 7 хоногийн мэдээг нэгтгэн танилцуулбал, 15, 18, 19, 20 дугаар хороодод нийт 3 техник хэрэгсэлтэйгээр 1355 у/м далан, суваг шуудууг сэргээж, зарим хэсэгт шинээр далан босголоо.  Тухайлбал, Сэлбэ голын халиа далан давж Дамбадаржаа 81 дүгээр гудамжруу урсаж байсныг тогтоож, 16 дугаар хороонд усны инженерийн байгууламжаас хальсан ус нийтийн эзэмшлийн зам талбайг мөстүүлсэн тул хусаж цэвэрлэлээ.
Нийтлэлийг хуваалцах