#СБД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАА ЭРГЭВ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жил, Монгол Цэргийн өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний 326 ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангид алба хааж буй цэргүүдээ эргэв. Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Орлогч У.Өнөрцэцэг, Менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр, Цэргийн штабын нийт бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид оролцлоо. Арга хэмжээний үеэр тус ангийн захирагч, хурандаа Ү.Уянгасайхан ангийнхаа түүхэн замнал, үйл ажиллагаа, Зэвсэгт хүчний бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тус ангид Сүхбаатар дүүргээс татагдан алба хааж буй түрүүч, байлдагчид албаа нэр төртэй хаахын зэрэгцээ, авъяас билгээ нээн хөгжүүлж, урлагийн тоглолт сонирхуулсан юм.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл алба хааж буй цэргүүддээ хандан “Үеийн залуусаа манлайлан эр цэргийн албаа нэр төртэй хааж буй та нартаа Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе, та нар маань эх орон, Зэвсэгт хүчний залгамж халаа, аав, ээж, ар гэрийнхээ бахархалт хөвгүүд юм” гэдгийг онцлоод дурсгалын зүйлс, гарын бэлгээ гардууллаа.