Сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын урилга

Монгол Улсын засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1 дэх заалтын дагуу Сүхбаатар дүүрийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд “Хөндлөнгийн үнэлгээ” хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг урьж байна.

Нэг. Үндсэн зорилго:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, мэдээллийн ил тод байдлын хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг тодорхойлоход оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг баримтлан ажиллана. Үүнд:

  1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан мэдээллийн ил тод, нээлттэй байдал;

Хоёр: Үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага

  1. “Хөндлөнгийн үнэлгээ” хийх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх (судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага);

-Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор хэрэглэгчийн үнэлгээг хийж байсан туршлагатай бол давуу тал болно;

-Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай байх;

-Үнэлгээний удирдамжид заасан хугацаа (II /10-III/25)-нд хийж гүйцэтгэх чадвартай байх;

  1. Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах мэдээллийг ирүүлнэ.
  2. Үнэлгээ хийх сонирхолоо илэрхийлсэн албан бичиг;
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  4. Байгууллагын танилцуулга;
  5. Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
  6. Хөндлөнгийн үнэлгээ хийж байсан ижил төстэй төслийн туршлага, танилцуулга
  7. Хөндлөнгийн үнэлгээний арга зүй;
  8. Хөндлөнгийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
  9. Санхүүгийн тайлан;

Гурав. Хөндлөнгийн үнэлгээнд тавигдах шаардлага, тайлагналт

Хөндлөнгийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, дүнг Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил

Сонгон шалгаруулалтын материал, үнийн саналыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Иргэдэд үйлчлэх төр захиргааны төв байр,

Холбоо барих утас: Бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Нямдорж - 70070112, 99107085

Цахим хуудас:  Nyamdorj@sbd.gov.mn

Нийтлэлийг хуваалцах