#СБД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
![#СБД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА](https://back.sbd.gov.mn/storage/uploads/process/202502/file_1738723053886215_16614172612647831.jpg)
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Албан даалгавар гарсан билээ. Үүний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-20 дугаар хороо, ерөнхий боловсролын 26 сургууль, 36 цэцэрлэг, 18 хэлтэс, нэгж, 1000 гаруй хүнсний зах, худалдааны төв, хоол үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагуудад Албан даалгаврыг хүргүүлэн биелэлтийг ханган ажиллаж байна. Өчигдөр Сүхбаатар Эрүүл мэндийн төвөөс “Менингококкт халдварын голомтод авах хариу арга хэмжээ” сэдэвт https://meet.goog;e.com/bpp-vdhc-yup цахим сургалтыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ӨЭМТ-ийн эмч нарт зохион байгууллаа. Энэ үеэр хүүхдийн байгууллага, эмнэлгийн эмч, ажилтнууд тус бүрт зориулсан зөвлөмж бэлтгэн ариутгал, хими сэргийлэлт хийх зааврын хамт өглөө. Ариутгал, халдваргүйтгэлийн ажлын хүрээнд Сүхбаатар Сэлбэ нэгдсэн эмнэлгийн болон 20 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 137 эмч, ажилтан байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, хогийн сав, гадна фасад, хаяг, үүдний довжоо, хайс, хашааг угааж цэвэрлэж, дотоод их цэвэрлэгээг зохион байгуулсан. Цаашид Улаан загалмайн хороотой хамтран шаардлагатай ариутгалын бодис, амны хаалт хамгаалах хэрэгслийг нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.