"УРАН ЖИРГЭЭ-2025" НААДМЫН ДҮҮРГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
![](https://back.sbd.gov.mn/storage/uploads/process/202502/file_1738548423661376_16614172612647831.jpg)
Хүүхэд, багачуудад Дэлхийн болон Монголын шилдэг зохиол, бүтээлийг танилцуулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагыг хөгжүүлэх зорилгоор Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит Уран жиргээ-2025 уралдаант наадам дүүргийн хэмжээнд 2 өдөр амжилттай явагдаж, өнөөдөр шилдгүүддээ шагналыг нь гардуулав. Ангилал тус бүрээс 5 нийт 20 хүүхдийг шалгаруулж, нийслэлийн уралдаанд оролцох батламж, өргөмжлөл, Интерномоос ном авах эрхийн бичгээр шагнаж урамшуулав. Энэхүү уралдаанд 25 сургууль, 32 цэцэрлэгийн 253 хүүхэд оролцлоо. Уралдааны шүүгчээр СУИС-ийн ТУС-ийн Ярих урлаг, театр, кино судлалын тэнхимийн ахлах багш, доктор Р.Нацагдоо,СУИС-ийн ТУС-ийн Ярих урлаг, театр, кино судлалын тэнхимийн Магистр багш Б.Энхгэрэл, Монголын Хүүхдийн ордны драмын багш Ө.Нямсүрэн нар ажиллаж, зохиолын сонголт, дуу хоолой, хэл ярианы хөгжил, хэлэх санаа, илэрхийлэл, тайз хувцаслалт зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.
Шилдгүүдийг танилцуулбал: Сургуулийн бага нас /1-5-р анги/
1-р байр 6-р сургууль 4 а анги Д.Яруу
2-р байр 131-р сургууль 4а анги Ц.Мандара
3-р байр Доче шуле 3а анги Б.Номингэрэл
Тусгай байр МУБИС лице 2а анги Ц.Цогжавхлант
Тусгай байр 116-р сургууль 2б анги Анхтэргэл
Сургуулийн дунд нас /6-9-р анги/
1-р байр 1-р сургууль 8е анги Г.Гоо-Анир
2-р байр 3-р сургууль 9в анги Б.Батбуян
3-р байр 3-р сургууль 9в анги Э.Азхүслэн
Тусгай байр Ертөнц сургууль 6а анги Б.Гоодаль
Тусгай байр 2-р сургууль 7г анги О.Цэлмэг
Сургуулийн ахлах нас /10-12-р анги/
1-р байр 16-р сургууль 12а анги М.Дагвадорж
2-р байр 1-р сургууль 10б анги Б.Ачитгуа
3-р байр 45-р сургууль 12б анги М.Намуунзаяа
Тусгай байр 31-р сургууль 12а анги Ану
Тусгай байр 6-р сургууль 11в анги
Цэцэрлэгийн нас:
1-р байр 216-р цэцэрлэг Т.Гэгээнхүслэн
2-р байр 171-р цэцэрлэг Д.Мөнхнаран
3-р байр 51-р цэцэрлэг Г.Ананд
Тусгай байр 281-р цэцэрлэг Б.Бишрэлт
Тусгай байр 225-р цэцэрлэг С.Эгшиглэн
Дараагийн шатны буюу нийслэлийн шалгаруулалт ирэх сарын 06-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болох тул хүүхэд, багачууддаа амжилт хүсье!