Сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын урилга

Монгол Улсын засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Сүхбаатар дүүрийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны “Хэрэглэгчийн үнэлгээ” хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг урьж байна.

Нэг. Үндсэн зорилго:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэх талаар иргэд, аж ахуйн нэгжийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг баримтлан ажиллана. Үүнд:

  1. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй үйлчилгээ болон бодлого, үйл ажиллагаа иргэдэд хүрсэн байдлыг үнэлэх;
  2. Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар иргэдийн саналыг авах, судлах;
  3. Иргэдээс авсан санал асуулгын дүнд үндэслэн үзүүлэх үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах;

Хоёр: Үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага

  1. Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх (судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага);

-Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор хэрэглэгчийн үнэлгээг хийж байсан туршлагатай бол давуу тал болно;

-Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай байх;

-Үнэлгээний удирдамжид заасан хугацаа (II /10-III/25)-нд хийж гүйцэтгэх чадвартай байх;

  1. Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах мэдээллийг ирүүлнэ.
  2. Үнэлгээ хийх сонирхолоо илэрхийлсэн албан бичиг;
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  4. Байгууллагын танилцуулга;
  5. Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
  6. Хэрэглэгчийн үнэлгээ хийж байсан ижил төстэй төслийн туршлага, танилцуулга
  7. Түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;
  8. Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
  9. Санхүүгийн тайлан;

Гурав. Хэрэглэгчийн үнэлгээнд тавигдах шаардлага, тайлагналт

Хэрэглэгчийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, дүнг Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил

Сонгон шалгаруулалтын материал, үнийн саналыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Иргэдэд үйлчлэх төр захиргааны төв байр,

Холбоо барих утас: Бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Нямдорж - 70070112, 99107085

Цахим хуудас:  Nyamdorj@sbd.gov.mn

Нийтлэлийг хуваалцах